Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хүүхдийн амиар дэнчин тавьсан дараагийн уралдааны тов гарчээ

Сэлэнгэ аймгийн зүүн бүсийн хурдан морины уралдааныг Ерөө суманд зохион байгуулахаар болсон байна. Өнгөрсөн он буюу луу жилийн улсын шилдэг морин спорт, уяачдын салбар хороогоор шалгарсан “Булган халиун ажнай”-гийн хамт олон уралдааныг зарлажээ. Зохион байгуулалтад Ерөө сумын ЗДТГ, Сэлэнгэ аймгийн морин спорт, уяачдын холбоо хамтран оролцож байгаа аж. Зүүн бүсийн уралдаанд даага, шүдлэн, хязаалан насны морьд шандас сорих гэнэ.
Түүнчлэн хурдан морь сонирхогчдын хүсэлтийн дагуу эрлийз ангиллаар уралдаан зохион байгуулахаар болсон байна. Хэдийгээр дөрвөн насны ангиллаар морьд уралдах боловч шүдлэн, хязааланг хамтад нь уралдуулахаар тогтжээ. Бүсийн уралдааны нэг насанд 60-90 адуу уралддаг. Тэгвэл энэ удаа доод тал нь 250 орчим морь унасан хүүхэд дахиад л эрсдэл рүү хурдлах нь.

Морь унаач хүүхдүүд унаж бэртсэн, зарим нь амиа алдсан тухай харуусал татраагүй байхад дараачийн уралдаан товлогдсонд бухимдах хүн цөөнгүй байна. Хурдан морины уралдааны утга учир алдагдсан талаар эрт үеэс яригдаж эхэлсэн цөөнгүй асуудлыг хөндөж байсан аж. Юун түрүүнд морь бүхний араас “хариулан” давхих том жийпнүүд. Урьд цагт хяналтын машин, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх машин морь дагаж явдаг байсан бол хожим нь уралдааны захаар машинууд эгнэн сүнгэнэх болсон. Одоо бүр морьдынхоо араас сигналаа хангинуулан элдэж явдгийг нүдээр үзсэн хүмүүс батлан ярив. Хоёрдугаарт, морины уралдаан нь нэгэн төрлийн үндэсний бахархал, уламжлалт баяр, ёслол төгөлдөр үйлс байсан бол өнөөдөр тоо нь олширч, учраа алджээ. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд зүүн бүсийн уралдаан, баруун бүсийн уралдаан, төвийн, хойд, өмнөд бүсийн гээд өдий олон удаа морь, хүүхэд хоёр “зовох” болсон. Нэг аймагт л ийм уралдаан болоод зогсохгүй бусад 20 аймагт ч морьд уралдаж, улсын хэмжээнд мөн бүсчилсэн уралдаан тасрахгүй. Байгууллага, компани, сум орон нутаг, уул овооны тахилга гээд морь уралдуулах шалтгаан түмэн янз. Энэ нь хурдан морьдын уралдаан мөнгөний төлөө, хий хоосон өрсөлдөөний төлөөх зүйл болгож хувиргав. Тодруулбал, өнөөдөр аль ч уралдаанд очвол алтан малгай, мөнгөн бүс, том машин, торго дурдангаар нэг нэгнээсээ илүү гарах гэсэн хүнтэй таарна. Хурдан морьд баячуудын сонирхол болж, ядуусын хүүхэд золиослогддог гэх буруу ойлголт нийгэмд үүсэхэд хүргэсэн гэхээр байдал хэр хурцадсаныг илэрхийлэх биз.

Морьдоо зүсээр ялгахаас цаашгүй хэрнээ уяач цолтой олон хүн өнөөгийн хурдан морьдын уралдааны нүүр царай болжээ. Тэдний ард эгэл малчин, энгийн ардын хүүхэд хамаг хөдөлмөрийг гардан гүйцэтгэдгийг бид төдийлөн анзаардаггүй. Яагаад 150 мянган төгрөгийн цалинтай хүүхдээр морь унуулахаа зогсоохгүй байна вэ. Өндөр хөгжилтэй гээд, үргэлж жишээ авч, үлгэрлэн суралцахыг эрмэлздэг тэр гадаадад насан хүрсэн, мэргэжлийн тамирчид морин тойруулга, уралдаанд оролцдогийг бид мэднэ. Монголд ийм байж болохгүй хэрэг үү. Үнэндээ хурдны мориор хагартлаа баяжиж байгаа хүмүүст хүүхэдтэй харьцах нь хавьгүй амар байдаг хэрэг. Юун түрүүнд хүүхдүүдийг загнаж, зандарч “гарын дор” байлгахад амар. Түүнчлэн жижиг биетэй, хөнгөн жинтэй учраас хурдан морийг нь зовоохгүй амар. Гуравдугаарт, илүү зардал, цалин, даатгал, урамшуулал гэхгүй хэтэвчинд амар. Ийм л гурван амрын ард халаасаа түнтийлгэж, хангалуун амьдралаа залгуулж суугаа учраас хүүхдийг морины нуруунд хадаж, өвлийн хүйтэн, зуны халуунд эрсдэлд оруулахаас сэтгэл зовдоггүй бололтой. Нэг хүүхдийг 5000 төгрөгөөр даатгадаг байхад олон улсын мэргэжлийн тамирчинг 5000 паундаар даатгадаг стандарт байдаг аж.

Хүүхэд хурдан морины уралдаанд дахиж эндэхгүй, гэмтэхгүй байлгах цор ганц гарц бий. Энэ нь хүүхдээр хурдны морь унуулахаа зогсоох. Үргэлж үлгэрлэж байдаг гадаад орны жишгээр мэргэжлийн тамирчдаар морио уралдуулдаг болвол гоё. Баян эзэн, тамирчин хоёр хуулийн хүрээнд хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад ажиллавал сэтгэл түвдэхгүй амар. Хэрэв цалин өгч, тамирчин ажиллуулж чадахгүй гэж “уяач” эзэн татгалзвал өөрөө морио унах гэсэн сонголт бий. Ямар ч байсан хурдан морь гэх хуучин гоё нэрийн ард нуугдсан бохир бизнес, мөнгө хөрөнгөний төлөөх сохор шуналын мөрөөр хүүхэд эндэхгүй байгаасай.
0 Сэтгэгдэл
xvmvvsee xden togrogni toloo xvvxdiinxee amiar bitgii denchin tawildaa
Хүүхэд хурдан морины уралдаанд дахиж эндэхгүй, гэмтэхгүй байлгах цор ганц гарц бий. Энэ нь хүүхдээр хурдны морь унуулахаа зогсоох. Үргэлж үлгэрлэж байдаг гадаад орны жишгээр мэргэжлийн тамирчдаар морио уралдуулдаг болвол гоё. Баян эзэн, тамирчин хоёр хуулийн хүрээнд хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад ажиллавал сэтгэл түвдэхгүй амар. Хэрэв цалин өгч, тамирчин ажиллуулж чадахгүй гэж “уяач” эзэн татгалзвал өөрөө морио унах гэсэн сонголт бий. Ямар ч байсан хурдан морь гэх хуучин гоё нэрийн ард нуугдсан бохир бизнес, мөнгө хөрөнгөний төлөөх сохор шуналын мөрөөр хүүхэд эндэхгүй байгаасай.
Хамгийн их уншсан