Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Төсөл хэрэгжүүлэгч компаниудын нэрсийг өнөөдөр зарлана
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам”-ыг хэрэгжүүлж, удирдан зохион байгуулах үүрэг бүхий Төслийн удирдах хорооны ээлжит хурал боллоо. Энэ удаагийн хурлаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ ирүүлсэн 32 аж ахуй нэгж байгууллагын 54 саналыг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг удирдах хорооны гишүүдэд танилцуулсан юм. Мөн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын явцтай Төслийн удирдах хорооны гишүүд танилцан холбогдох албан тушаалтнуудад зохих үүрэг, чиглэлийг өглөө. Тухайлбал Гэр хорооллын дахин төлөвлөлт хийх 12 багц ажилд оролцох саналаа ирүүлж, эхний шалгаруултад тэнцсэн аж ахуй нэгж байгууллагатай хэлцэл хийхийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг нарт үүрэг өглөө. Мөн аж ахуй нэгж байгууллагуудтай хийх гурван талт гэрээний төслийг яаралтай боловсруулан танилцуулахыг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж нарт тус тус даалгалаа.Эдгээрээс гадна энэ удаагийн хурлаар нийслэлийн Засаг, Захиргааны байгуулагуудыг шинээр байгуулахаар төлөвлөсөн хотын дэд төвийн бүсэд нүүлгэн шилжүүлэх тухай, Сонгогдсон байршил СБД-ийн 7-р хорооллын сонгогдсон нутаг дэвсгэрт газар чөлөөлөх асуудлын явцын талаар тус тус хэлэлцсэн юм. 4 дүгээр сарын 1-ээс эхлэх бүтээн байгуулалтын ажлыг шалгуурт нийцсэн ямар компани хэрэгжүүлэхийг өнөөдөр олон нийт болон аж ахуй нэгжүүдэд нээлттэй зарлах юм байна.

0 Сэтгэгдэл