Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Баянзүрхчүүд “Хоггүй дүүрэг” аян эхлүүлнэ

НЗАА-наас өнөөдрийг  бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарласан. Өглөөний 09.00 цагаас нийслэл даяар эхлэх их цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, оршин суугчид, хувийн хэвшлийнхэн оролцох билээ. Баянзүрх дүүргийн хувьд их цэвэрлэгээг өглөөний 09.00 цагаас дүүргийн бүхий л нутаг дэвсгэрт эхлүүлж, иргэд аж ахуйн нэгж, байгууллагын алба хаагчдын цэвэрлэж цуглуулсан хогийг 13.00 цагаас эхлэн Цагаан давааны хогийн цэгт буулгаж, пүүлэх ажлыг Баянзүрх тохижилт компанийн ажилчид хийх юм байна.

 
Засаг даргын орлогч Б.Батцогт: Цэвэрлэгээнд оролцсон ажилгүй иргэддээ цалин олгоно


 Энэ талаар дүүргийн нутагт хуралдсан хогийг цэвэрлэх ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч Б.Батцогтоос тодруулахад “Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хуралдсан хогийг цэвэрлэхээс гадна цаг агаар дулаарч шар усны үер үүсч болзошгүй байгаатай холбогдуулан үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, ус нэвтрүүлэх хоолойнуудыг цэвэрлэнэ. Ус нэвтрүүлэх хоолойнуудад хуримтлагдсан цас, мөсийг цэвэрлэснээр уулнаас бууж байгаа шар усыг чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Мөн нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын нуух болон автобусны буудал, түргэн үйлчилгээний цэг орчмын цэвэрлэгээг сайжруулж, хог тээврийн үйлчилгээг шуурхай хүргэж, машин техникийн байдлыг хангаж ажиллана. Их цэвэрлэгээнд төрийн алба хашиж байгаа ажилтнуудаас гадна дүүргийн нутаг дэвсэгт оршдог их, дээд сургуулийн оюутан багш нар, цэргийн анги нэгтгэл бүрэн хамрагдана.  Үүнээс гадна Баянзүрх дүүргийн 28 хорооны ажилгүй иргэдийг бүртгэн их цэвэрлэгээний ажилд хамруулж, цагаар тооцон цалинжуулах юм. Тиймээс ажилгүй иргэд хороодынхоо нийгмийн ажилтан, зохион байгуулагчтай уулзаж, нэг өдөр ч болсон цагийн ажил хийх боломжийг бүү алдаарай гэж хэлмээр байна” гэлээ. Дашрамд дурдахад, иргэд, оршин суугчдынхаа ая тухтай таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд хийж байгаа их цэвэрлэгээний ажил ганцхан өдөр болоод зогсохгүй. Нийслэлийн бүхий л оршин суугчид өдөр болгон өөрсдийн амьдарч байгаа газар нутаг, хашаа хороо, зам талбайгаа хоггүй цэвэр цэмцгэр байхад анхаарал тавьж амьдрах нь өөрсдийн болон бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань эрүүл өсөхөд чухал нөлөөтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан