Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
МЭДЭГДЭЛ
Сүүлийн үед мэдээллийн сайтууд болон twitter, facebook хуудсаар 700 үг бүхий хориотой “Үгсийн сан”-гийн жагсаалт албан ёсны шийдвэр мэтээр олон нийтэд цацагдаж, нийгэм хувь хүмүүсийн дунд буруу ташаа ойлголт төрүүлсэнд Харилцаа холбооны зохицуулах хороо нийт ард иргэдээсээ албан ёсоор уучлалт хүсч байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос Мэдээллийн сайтуудын ассоциаци болон Монголын сайтуудын холбоотой хамтран сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмыг олон улсын жишигт нийцсэн аргачлалаар тухайн байгууллагуудын саналыг үндэслэн боловсруулж, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн ажиллаж байна.
Энэхүү журмын хүрээнд цахим ертөнцөд гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд уруу татах, хувь иргэнийг ёс бус үг хэллэгээр гутаан доромжлох үйлдэл гаргуулахгүй байх талаар Монголын сайтуудын Холбоо, Мэдээллийн сайтуудын ассоциацийн гишүүн мэдээллийн сайтуудтай хамтран тодорхой зохицуулалтыг хийн ажиллаж байна.
Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл баримтлал, хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, унаган эрхийг хааж боогдуулсан аливаа зохицуулалт журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо гаргаж байгаагүй бөгөөд цаашид ч энэ зарчмын байр сууриа хатуу баримталж ажиллахаа албан ёсоор мэдэгдэж байна.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
0 Сэтгэгдэл