Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Бүтээгдэхүүн хуваах гэрээг 16 аж ахуйн нэгжтэй байгуулжээ
Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 30 талбай ялгаснаас 21 талбайд 16 аж ахуйн нэгжтэй нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Үүний наймд нь сонгон шалгаруулалт явуулж, нэг талбайд нь нээлттэй тендер зарласан аж. Өнөөдрийн байдлаар “Тосон-Уул XIX”, “Тамсаг-XXI” талбайд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК, “БХГ-97” талбайд “Доншен газрын тос” ХХК тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Бусад 18 талбайд хайгуулын ажил хийж буй.  Газрын тос олборлож буй дээрх хоёр компани 1998 оноос өнөөг хүртэл нийт 16.6 сая баррель буюу 1.8 сая тонн газрын тос олборлож, өмнөд хөрш рүү экспортлон борлуулалтын орлогоос “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК 251 тэрбум, “Доншен газрын тос” ХХК 81 тэрбум төгрөг буюу нийт 332 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан аж. Үүнээс өнгөрсөн онд 123 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан