Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Архангайд 2,3 кг мөнгөн ус асгарчээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” ХК-ийн өргөтгөлийн хоёрдугаар станцын  гүний нэг, хоёр дугаар худгийн орчимд  мөнгөн ус алдагдлаа гэсэн мэдээлэл  өчигдөр 10 цагийн орчимд Онцгой байдлын хэлтэст утсаар ирсэн байна.
Мэдээллийн дагуу аймгаас ажлын хэсэг гарч газар дээр нь очиж шалгахад нэгдүгээр худгийн гадна болон дотор талд, тус худгаас баруун тийш 100 метр зайд  байрлах хоёрдугаар  худгийн гадна  талд мөнгөн ус асгарсан байсныг тус станцын ээлжийн оператор төмөр саванд хийсэн байжээ. Үлдэгдэл мөнгөн усыг онцгой байдлын аврагчид цуглуулж  авахад нийтдээ 2 кг 315 гр мөнгөн ус  байсан байна.
ОБЕГ-ын гамшгаас хамгаалах газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг хөрсний саармагжуулалт хийхээр өчигдар явсан бөгөөд бохирдсон хөрс, уснаас дээж авч УМХЕГ-ын харъяа нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхээр ирүүлсэн байна. Хариу нь өнөөдөр 15:00 цагт  гарах аж.
Дээрхи нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын дарга бөгөөд, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва УМХЕГ, ОБЕГ болон холбогдох   мэргэжлийн байгууллагуудад яаралтай хариу арга хэмжээг авч, мөнгөн уснаас үүдэн үүсч болзошгүй хор аюулыг арилгах чиглэлээр  тодорхой үүрэг  өглөө.
Үүнтэй холбогдуулан Шадар сайдын дэргэд мөнгөн усны хууль бус борлуулалт, хэрэглээний асуудлыг  судлан цаашид  авах арга хэмжээний  чиглэл гаргах  ажлын хэсэг  байгуулан ажиллахаар  болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан