Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“Шударга ёс” эвслийнхэн баруун бүсийг зорив

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн баруун бүсийг зорилоо. Тэд “Шударга ёсны аян-2013”-ын хүрээнд баруун бүсийн хуралдайгаа Ховд аймагт хийхээр болсон байна. Энэ хуралдайд Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн, П.Ангараг, О.Лхагвацэдэн нар оролцохоор өчигдөр нийслэлээс мордлоо.
Өмнө нь говийн болон зүүн бүсэд хуралдайгаа зохион байгуулсан. Говийн бүсийн хуралдайгаас баялгийнхаа эзэн бус барлаг нь болчихоод байгаа ард түмнийхээ санаа бодлыг хуваалцаж, гарах гарц, авралын замыг хамтдаа хайж, тодорхой шийдвэрт хүрсэн бол зүүн бүсийн хуралдайгаар хязгаар нутгийн иргэдийн өмнө тулгамдаж буй олон арван асуудлыг хэлэлцжээ.
Ховд аймагт болох тус хуралдайд Увс, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн иргэд хөдөлмөрчид оролцох юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан