Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Гэр хорооллын ахуйг сайжруулна
Гэр хороололд тулгамдаж буй асуудлыг хамтран хэлэлцэж, шийдэх арга замыг нь тодорхойлох, хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцох зорилготой Олон улсын болон Төрийн бус байгууллагуудын уулзалт – хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт, Наран дахь Ажлын албадууд хамтран зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт дахь Ажлын албаны дарга С.Эрдэнэбат, Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь Ажлын албаны дарга Ш.Эрдэнэтуяа, СХД-ийн Засаг даргын орлогч дарга Б.Батдорж нараас гадна тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй Олон улсын болон Төрийн бус байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцож, тохиолдож буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлаа.
Нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр Уулзалт хэлэлцүүлгийг нээж, ажлын албадуудын үүрэг, зорилго болон нийслэлээс энэ онд Толгойт, Наран бүсэд хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч мэдээлэл хийлээ. Оролцсон байгууллагуудын төлөөллүүд, “Энэ уулзалт нь “Улаанбаатар хотын захирагчийн шинэ бодлого, шинэ менежментийг хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ болж байна. Өмнө нь биднийг хороодод очиж үйл ажиллагаа явуулахад дэмжих нь байтугай “Сайн дур”-ын хэдэн хэнхэг нөхдүүд л гэж хүлээж авдаг байсан. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дэмжиж, хамтран ажиллах санал тавьж байгаа нь бидний ажил улам үр бүтээлтэй болж, уялдаа холбоогоо сайжруулан, гэр хорооллын иргэдэд илүү ойр хүрч ажиллах боломжтой болж байна. Үүний дүнд гэр хорооллын иргэдийн ахуй амьдрал дээшилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн дүгнэн хэлж байлаа.
Уулзалт хэлэлцүүлэгийн үр дүнд тухайн бүсэд үйл ажилагаа явуулж буй Олон улсын болон Төрийн бус байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албадуудтай хамтран ажиллаж, оролцогч байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахаар харилцан тохиролцлоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт, Наран дахь ажлын албанаас мэдээллээ.
Гэр хороололд тулгамдаж буй асуудлыг хамтран хэлэлцэж, шийдэх арга замыг нь тодорхойлох, хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцох зорилготой Олон улсын болон Төрийн бус байгууллагуудын уулзалт – хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт, Наран дахь Ажлын албадууд хамтран зохион байгууллаа.Уулзалт хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт дахь Ажлын албаны дарга С.Эрдэнэбат, Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь Ажлын албаны дарга Ш.Эрдэнэтуяа, СХД-ийн Засаг даргын орлогч дарга Б.Батдорж нараас гадна тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй Олон улсын болон Төрийн бус байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцож, тохиолдож буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлаа.

0 Сэтгэгдэл