Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Залуучуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг болно
МЗХ, тус холбооны “Залуучуудын хууль, эрх зүйн хороо”-ноос санаачилан зарим хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах санал санаачлагыг тусгаж байгаа талаар мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл тус хорооныхон дэвшүүлж буй “Улс төрийн намын тухай хууль”, “Монгол Улсын эрүүгийн хууль”, “Авлигатай тэмцэх тухай хууль”, мөн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг улс төрийн нам, түүний дэргэдэх болон төрийн, төрийн бус залуучуудын байгууллагууд, түүнчлэн их дээд сургуулиудын оюутан залуучууд, хуульчдыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ. Энэхүү нээлттэй хэлэлцүүлэг нь маргааш буюу 04-р сарын 03-нд МЗХ-ны Залуучуудын нээлттэй танхимд 14:00 цагаас болох бөгөөд сонирхсон хуульчид, хууль зүйн чиглэлээр сурч буй оюутан залуучууд та бүхнийг өргөнөөр оролцож, санал бодлоо хуваалцахыг хүсэж байна. Тэд “Монгол Улсын эрүүгийн хууль”-д хээл хахуулийн гэмт хэргийн талаар, “Улс төрийн намын тухай хууль”-д намын дэргэдэх төрийн бус байгууллага байгуулахыг хориглох, улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн (шинэчилсэн найруулга) төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд хандсан /архи тамхи, мансууруулах бодис, хүний наймаа, авлига, гэмт хэргийн эсрэг, хотын соёл, нийтийн биеийн тамир, эрүүл амьдрах ухаан зэргийг дэмжих/ аливаа реклам сурталчилгаа, мэдээ мэдээллийг үнэ төлбөргүй цацах боломжийг олгох талаар нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг саналыг дэвшүүлээд байгаа билээ. Залуучуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулсны дараагаар энэхүү хуулийн төслийг энэ хаврын чуулганд УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээр дамжуулан өргөн барих юм байна.


0 Сэтгэгдэл
























