Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Солонгост Монгол судлалын 50 гаруй эрдэмтэн хуралджээ
БНСУ дахь Монгол судлалын нийгэмлэгээс “Солонгос, Монголын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх шинэ арга зам” сэдэвт 33 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Сөүл хотноо зохион байгуулжээ. Бага хурлын нээлтэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Гадаад хэрэг, худалдааны яамны Зүүн хойд Азийн газрын захирал Пак Жөн Ен нар оролцож үг хэлсэн байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал орон судлал, түүх, угсаатан судлал, монгол хэл шинжлэл, соёл судлал, залуу судлаачдын эрдмийн ажил гэсэн дөрвөн салбараар болжээ. Хуралд Монгол, БНСУ, Өвөр Монголын 50 гаруй эрдэмтэн судлаач оролцсон аж. Монгол дахь Солонгосын хөрөнгө оруулалтын чиг хандлага, орон нутгийн шууд харилцааны өнөөгийн байдал, БНСУ-ын шинэ Засгийн газрын Монголын талаархи бодлого, манай улсад буй хадны сүг зураг, хүн чулууны онцлог, Солонгос, Монголын дуу хөгжмийн хэлхээ холбоо, “Жангар” туульсын онцлог зэрэг 17 сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.
Залуу судлаачид бага хуралд илтгэлээ тавьсан нь энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын шинэлэг, онцлог байсан гэнэ. Тухайлбал, Дангугийн их сургуулийн Монгол судлалын докторант Пак Сан Тэг, О Ми Ен, Сөүлийн их сургуулийн докторант Б.Цацрал, Сөүл хотын их сургуулийн докторант Б.Хонгорзул нарын “Монгол үйл үгийн харьцуулсан судалгаа”, “Солонгосчуудын эцэг эхээ өргөх ёс”, “Монголын төмөр замын талаархи XX зууны эхэн үеийн Монгол болон их гүрнүүдийн байр суурь”, “Солонгос дахь монголчуудын хоёр дахь үеийн боловсролын талаар илтгэл тавьжээ.

0 Сэтгэгдэл