Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Залуучууд намын хатуу гишүүнчлэлээс татгалзахыг дэмжиж байна

МЗХ, тус холбооны “Залуучуудын хууль, эрх зүйн хороо”-ноос санаачилан зарим хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах санал санаачлагыг тусгаж, өнөөдөр энэ асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг хийж байна. Тус хорооныхон дэвшүүлж буй “Улс төрийн намын тухай хууль”, “Монгол Улсын эрүүгийн хууль”, “Авлигатай тэмцэх тухай хууль”-ийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах санaлыг улс төрийн нам, түүний дэргэдэх залуучуудын байгууллагууд болон төрийн, төрийн бус 50 гаруй байгууллагууд түүнчлэн их дээд сургуулиудын оюутан залуучууд, хуульчдыг оролцуулан хэлэлцэж байгаа юм байна. Залуучууд бодит амьдрал дээр намчирхах, үзэл бодлоороо хуваагдах, нам дагаж ажил, амьдрал, албан тушаалаа дээшлүүлэх хүсэлтэй байдаг болсон, улс төрийн намууд сонгуулийн үеэр залуучуудыг ашиглаж дайчилдаг, хөдөө орон нутагт ч дарга нь намчирхдаг зэрэг сөрөг үр дагаварууд их байгаа. Үүнээс гарах арга замуудыг энэ нээлттэй хэлэлцүүлгээр хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр залуу хуульчид намын хатуу гишүүнчлэлгүй байх нь зүйтэй харин дэмжигч гишүүнчлэл байх хэрэгтэй, мөн төрийн гурван өндөрлөгүүд дэргэдээ залуучуудын асуудал хариуцсан зөвлөхтэй байх, намын харьяаллаар биш, чадвараар нь үнэлж залуучуудыг албан тушаалд томилдог болох зэрэг олон саналуудыг хэлж байлаа. МЗХ-ноос энэхүү нээлттэй хэлэлцүүлэгтэй зэрэгцээд цахим ертөнцөд мөн нийт залуучуудын дунд санал асуулгыг явуулж байгаа юм байна. Энэ хэлэлцүүлгийн дараагаар хуулийн төслийг хаврын чуулганд УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээр дамжуулан өргөн барих юм байна. Дашрамд дурдахад, МЗХ-ноос санаачилан өнгөрсөн оны 05-р сард УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг 43 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр албан ёсоор байгуулсан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан