Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Мөнгөн ус алдагдсан Худгийн усыг шавхаж цэвэрлэжээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүн амыг ундны усаар хангадаг “Ундарга” компанийн өргөтгөлийн II станцын гүний I, II худгийн орчимд 100 метр зайд мөнгөн ус алдагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэнд байдал ямар байгааг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатараас тодруулахад “Бохирдсон хөрс, усыг цэвэрлэх ажлыг хийж байна. Уржигдар /өчигдөр/  I худгийн 15 см зузаантай  бетонон шалыг, өнгөн хөрсийг нь хуулж хэмжилт хийхэд төмөр дээр мөнгөн усны хордолтын хувь өндөр гарсан учир төмрүүдийг тайрч битүүмжлэн хурааж, худгийн дотор талын хэсэг, эд анги, тоноглолуудад цэвэрлэгээ хийсэн. Мөн худгийн гадна талд хэмжилт хийж, хор илэрсэн хэсгийн хөрсийг хуулж саармагжуулалт хийсэн” гэв.
Ундны усны II худгаас авсан усны дээжнээс мөнгөн усны агууламж 0.0000023 мг/л илэрсэн байна. Энэ нь хөрс болон усан дахь мөнгөн усны агууламж хэвийн гэсэн үг аж. “Ундарга” компанийн хоёрдугаар станцын 500 шоо метрийн хоёр резервуардад үлдсэн 250-300 шоо метр орчим усыг аймгийн Онцгой байдлын хэлтсийн болон гадны байгууллагуудын зургаан тээврийн хэрэгслээр зөөвөрлөн сумын төвөөс таван км-ийн зайд байрлах ашиглах боломжгүй болсон хуучны нефть баазын галын усан сангийн худагт асгажээ.
0 Сэтгэгдэл
odoo tegeed ter usaa tend l hadgalaad bhuu, ineedtei yum neg gazaraas nogoo gazart shiljuulehiig horguijuulj baina gej uzeh uu
Хамгийн их уншсан