Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Мөнгө тараасан таван хүний ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран, Ш.Чинбат, Я.Баттогтох нарт холбогдох хэргийг хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон торгох ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.

Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран нар өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулийн үеэр Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нэр бүхий найман иргэнд “Нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг дэмжээрэй. Тэдний төлөө саналаа өгөөрэй” гэж түрээсийн гэрээ хийх байдлаар тус бүрт нь 100 мянган төгрөг тараасан гэж анхан болон давж заалдах шатны шүүх буруутгасан. Ингээд тэдэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12 сая 636 мянган төгрөгөөр торгох ял оноосон юм. Харин Ш.Чинбат, Я.Баттогтох нар УИХ-ын сонгуулийн үеэр Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сонгуулийн сурталчилгаанд ажиллах явцдаа тус аймгийн Өмнөговь суманд нэр бүхий есөн оюутанд гэр түрээслэх хуурамч гэрээ байгуулж, тус бүрт нь 150,000 төгрөг өгсөн хэрэгт холбогдсон билээ. Тиймээс өмнөх хоёр шатны шүүх тэднийг ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох ялаар шийтгэсэн юм.
0 Сэтгэгдэл
мундаг мөнгөтэй олигарх туслахуудтай юмаа
за болждээ болж
Манай төр шүүх үнээр ухаантай "унаж яваад морио, ханилж яваад нөхрөө" гэдэг утгыг аргагүй мэдэж байнаа. Тэр муусайн гар хөлийн зарц ухуулагч нарыг шоронд хийхэд дараа нь дахиад нэг тэнэг гар олдож таарна. Одоо л луйварчдаас хахууль авахгүй бол дараа чадахгүй ха ха ха Ард түмээн нэг "но" үнэртэхгүй байна уу ха ха ха МОНГОЛ ШҮҮХЭЭ ГЭЖ...
Хамгийн их уншсан