Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Германы фашизм ялсан бол дуртай хотоо хярвас болгох байж

Саявтар Life сэтгүүл тэртээ цагт гитлерийн германы армийн хийхээр зэхэж байсан “сансрын их буу”-ны 1945 оны зургийг нийтэлсэн байна. Гитлер 1,6 км хэмжээтэй асар том толь бүтээж сансарт гаргаад түүгээрээ нарны гэрлийг нэг цэгт төвлөрүүлэн дайсныхаа дуртай хотыг шатааж хярвас болгох төлөвлөгөө зохиож байсан гэнэ. Сэтгүүлд бичсэнээр бол немцийн арми “ийм толийг дайсны хотыг шатаах, ус буцалгахад ашиглахаар найдаж байж”. Энэ санааг германы нэрт эрдэмтэн Герман Оберт гаргаж “төгс зэвсэг” гэж нэрлэжээ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд гурван сая немц марк шаардлагатай байсан ч бэлэн болгоход даанч 15 жил хэрэгтэй байсан гэнэ. Эхлээд дэлхийн аль ч цэгт нарны гэрлийг тусгах зориулалтаар бодож.

1945 онд дэлхийн хоёрдугаар дайнд ялсан холбоотнууд нацист германаас олзолсон төлөвлөгөө, цэргийн баримт бичиг, төслүүдтэй танилцаж байхдаа Обертын энэ толийн тойрог замд 22 236 км-ийн өндөрт байрлуулахаар тооцож байсныг мэджээ.

Толио бүрэн угсраад сансарт гаргаж, удирдлагатай сансрын станцаас залж байхаар төлөвлөсөн гэнэ.
Оберт бол сансрын пуужингийн эцгүүдийн нэгд тооцогддог, анхны пуужингийн загварыг 14 жилийн хугацаанд гаргасан эрдэмтэн. 1929 оны намар тэр анхны шингэн түлшт пуужингийн загвар бүтээж Kegeldüse гэж нэрлэсэн байдаг. Түүнд Берлиний Техникийн их сургуулийн оюутнууд тусалж байсны нэг нь хожим нь цэргийн пуужингийн төслийг тэргүүлж байсан Вернер фон Браун байсан юм.

0 Сэтгэгдэл
sevjid
ene hun nazism fascizm hoiriig yalgaj surmaar yomaa fascism chini italiih nazism chini germand baisan shuu dee.
2013.04.05