Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Урд хөршид зорчихгүй байхыг анхааруулж байна
БНХАУ-ын Шанхай хот, Жиангсу, Анхуй, Жежианг зэрэг зүүн мужид томуугийн A(H7N9) вирусээр сэдээгдсэн хүний өвчлөлийн 14 тохиолдол өчигдрийн байдлаар бүртгэгдсэнээс зургаа нь нас баржээ. Энэ хүмүүс бүгд тахиа, шувуутай харьцаж байсан ба халуурах, ханиах шинж тэмдэг илэрч, хатгаа нь хүндрэн амиа алдсаныг эрүүл мэндийн байгууллагаас нь мэдээллээ.
 
Манай иргэд хамгийн их зорчдог өмнөд хөршид ийм өвчин гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас халдвараас сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг ард иргэддээ зөвлөж байна.
 
Онцын шаардлагагүй бол шувууны томуу гарсан улсад аялал, жуулчлалаар явахгүй байх, түр хойшлуулах, зайлшгүй очвол амьд амьтны зах, дэлгүүр болон тахиа, шувуу, гахайн фермээр орохгүй, амьд шувуу, амьтан худалдан авахгүй байхыг сануулж байна. Мөн ахуйн нөхцөлд шувуу, гахайн гаралтай бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдаж авах, бүрэн боловсруулж, буцалгаж хэрэглэх, шувууд олноор цугласан гол мөрөн, булаг шандны усыг буцалгалгүйгээр ундандаа хэрэглэхгүй байх хэрэгтэй юм. Шувуу, тахиа, гахай үхсэн тохиолдолд сум, дүүргийн засаг захиргаа, мэргэжлийн хяналтын газар, мал, хүн амнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг ард иргэддээ анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан