Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Шилдэг залуу эмч нарт шагнал гардууллаа
Шилдэг залуу эмч нарт жил бүр олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эздээр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын эмч Санждоржийн Алтан-Очир, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Гафугийн Бахытжан, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Бөөрний мэс заслын тасгийн эмч Батсүхийн Дэмбэрэлнямбуу нар шалгарсан байна.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын эмч Санждоржийн Алтан-Очир мэс заслын эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн “Тархины урд, урд холбогч артер болон гүрээний дотор артерын судасны супраклиноид хэсгийн цүлхэнд хийх хөнгөвчилсөн птериональ хүрц” зэрэг эмчилгээний шинэ арга технологийг амжилттай нэвтрүүлж эмчилгээ, үйлчилгээний чанарт дэвшил гаргасан учир Төрийн тэргүүний нэрэмжит шагналтан болов.

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Гафугийн Бахытжан хөдөө орон нутгийн ард иргэдэд эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд цаг алдалгүй хүргэж, олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад оруулсан идэвх зүтгэлээ үнэлүүлэн энэ шагналыг хүртлээ.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Бөөрний мэс заслын тасгийн эмч Батсүхийн Дэмбэрэлнямбуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, чадварлаг үзүүлж гипоспади буюу шээлүүрийн доод ханын дутуу хөгжлийн үед шээсний сүвийг нөхөн сэргээх нэг болон олон үе шаттай мэс заслын дэвшилтэт аргуудыг шинээр нэвтрүүлж, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд өндөр амжилт гаргасны учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэн болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгсөн юм. Шагнал гардуулсны дараа тэрээр шилдэг залуу эмч нарт хандан “Хүн ардын эрүүл мэндийг сахих үйлсэд залуугаасаа авъяас чадвар, санаачилга зүтгэлээрээ үнэлэгдэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны шагналыг хүртсэн гурван залуу,цагаан нөмрөгтөн, эрүүл энхийн манаанд зогсч буй эмч нарынхаа төлөөлөл болсон та нартаа баяр хүргэе. Та нарт болоод та нартай хамт ажилладаг бүх хүмүүст эрүүл энх, урт удаан насалж хүн ардынхаа эрүүл энхийн манаанд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж баяр хүргэе” гэлээ.
Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн А.Бакей, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар нар оролцлоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан