Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Үндэсний хиймэл дагуул хийх уралдаан зарлалаа
Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болох зорилгыг Засгийн газраас дэвшүүлээд байгаа билээ. Үүний хүрээнд дотоодын боловсон хүчин, электроникийн чиглээр суралцдаг оюутан залуусын дунд “Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” уриан дор “Кансат” үндэсний анхдугаар уралдааныг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа юм байна. Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож баг тамирчдад амжилт хүссэн юм.
Энэ тэмцээнд техник, электроникийн чиглэлээр сургалт явуулдаг сургуулиудын зургаан баг өрсөлдөж байгаа аж. Тодруулбал, МУИС-ийн ФЭС-ийн “Тэмүүлэл” баг, ШУТИС-ийн ХМТС-ийн “G дагуул”, ШУТИС-ийн КтМС-ийн “Орбиттеам”, ШУТИС-ийн МИС-ийн “Эхлэл”, МУИС-ийн МТС-ийн “Космус”, Батлан хамгаалахын их сургууль-Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтарсан “Сек телеком” багийнхан оролцож байгаа юм.
Дээрх багийнхан хиймэл дагуулаа ирэх сарын 17-нд хөөргөх юм байна. Тэмцээнд түрүүлсэн баг нь олон улсын хиймэл дагуулын тэмцээнд оролцох эрх авах аж. Харин тэмцээнд явах зардлыг Засгийн газраас зохицуулж өгнө гэж Засгийн газрын тэргүүн нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон юм.
Дашрамд дурьдахад, “Кансат” гэдэг нь лаазанд багтах хиймэл дагуул гэсэн утгатай үг аж. “Кан” гэдэг нь бидний өдөр тутам хэрэглэдэг ундааны лааз бол “Сат” гэдэг нь хиймэл дагуул гэсэн үг гэнэ.
Тэмцээнийг зохион байгуулахад Мобиком, Жи-Мобайл, Орбитнет, Инкомнэт, Монголын цахилгаан холбоо, Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит компани зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, багуудад хиймэл дагуулаа хийхэд зориулж, иж бүрэн кабинет тохижуулж өгч байгаа юм байна. 

Д.Намнан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан