Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Д.Батхуяг нарын гомдлыг энэ сарын 15-нд хэлэлцэнэ
“Саусгоби сэндс” компанийн хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийн нэгийг найзынхаа компанид шилжүүлсэн хэрэгт буруутгагдаж анхан шатны шүүхээс 6.6 жилийн ял сонссон АМГ-ын дарга асан Д.Батхуягийн гомдлыг нийслэлийн шүүх энэ сарын 15-нд хэлэлцэхээр болжээ. Д.Батхуягт Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван  жилээр хасч, таван сая төгрөгний эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сар хорих ял оногдуулж,  хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэр анхан шатны шүүхээс гарсан юм. Харин түүний хамтрагч гэх Л.Даваацогтыг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, гурван сая төгрөгний эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял оногдуулж, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарыг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар тус бүр гурван сая төгрөгний эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус тогтоосон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан