Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
С.Баярцогтын хэргийг АТГ шалгах эрхгүй гэнэ
Швейцарийн банкинд оффшор бүс буюу татваргүй бүсэд нэг сая ам.доллартай болох нь тогтоогдсон С.Баярцогт энэ дансанаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, улсад татвар төлөөгүй нь тогтоогдсон. Үүнийхээ төлөө ч хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдээд буй. Тэгвэл түүний энэ хэргийг АТГ шалгаж байгаа эсэхийг АТГ-ын Мөрдөн шалгах албан дарга Э.Амарбатаас тодруулахад, “Авилгын эсрэг хуулийн шинэчилсэн найруулгаар УИХ-ын гишүүн хүн хөрөнгө орлогоо санаатайгаар худал мэдүүлсэн, өмч хөрөнгөө нуун дарагдуулсан нь тогтоогдвол УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгаж хариуцлага тооцох ёстой. Гэхлээ гэхдээ бид үүнийг маш сайн ажиглаж байгаа. Хэрэв Ёс зүйн дэд хороо мэргэжлийн түвшинд шалгаж чадахгүй, боломжгүй гэж үзээд манай байгууллагад шилжүүлбэл манайх шалгаад мэргэжлийн дүгнэлт гаргаж өгч болно. Үүний дагуу УИХ хариуцлага тооцож болно. Одоохондоо түүний хэргийг манай байгууллага шалгаагүй” гэсэн тайлбар өглөө.
Мөн хуульд зааснаар С.Баярцогтод сахилгын болон ёс зүйн хариуцлага л тооцох эрхтэй гэнэ. Тодруулбал, цалингийн хувь хэмжээг бууруулах, албан тушаал бууруулах гэх мэтийн хариуцлага тооцох ёстой аж.

0 Сэтгэгдэл
Ардчилсан нам хэр шударга бол . Шударга Ерөнхийлөгч юу гэх бол. Ардын намын хэдийг гоочилоод байсан чинь тэр байтугай дуулиантай нөхөр нэгээр нэмэгдэв кккккккккккккккккккк
Хамгийн их уншсан