Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хар шороо олборлон ашигласны төлбөрийг тогтооно
Хот тохижилт цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар хар шороон хөрсийг ашиглах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Аливаа байгалийн нөөц баялгийг ашигласны төлбөр, хураамжийн хэмжээг орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуульд заасан хязгаарт багтаан тогтоож, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хэрэгцээг хангадаг. Харин нийслэлийн хувьд 1998, 2005 онуудад гарсан тогтоолоор нийслэлд хар шороон хөрс ашигласны төлбөрийг авдаг байсан байна. Гэвч дээрх тогтоолууд нь Нийслэлийн ИТХ-ын 2011 оны тогтоолоор хүчингүй болжээ. Тиймээс нийслэд хот цэцэрлэгжүүлэх зориулалтаар хар шороо олборлон ашигласны төлбөрийг авах эрх зүйн боломжгүй болсон байна.
Хар шороо нь нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан, нөөцийн хэмжээг нь албан ёсоор тогтоогоогүй, зөвхөн хот цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар жил бүр 5000-8000 шоо метрийг олборлож ирсэн хөрсний үржил шимт ялзмаг бүхий давхарга юм байна. Анх 1198 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор хар шороо ашигласны төлбөрийг 400 төгрөгөөр тогтоож жил бүр хот цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар Нийслэлийн хот тохижилтын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Цэцэрлэгжилт” ХХК зэрэг мэргэжлийн эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжид төлбөртэйгээр олборлуулж иржээ.

Одгоогоор нийслэлд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Тахилт, Баруунтуруун, Зүүнтурууны амаас сүүлийн 20 гаруй жил хар шороог олборлож байгаа юм. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хар шорооны олборлолт хийсэн тохиолдолд газрын хөрсний нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч хар шороо нь маш удаан хугацаанд бүрэлдэн бий болдог онцлогтой  ажээ. 2012 онд хар шороог ашигласны төлбөр тооцож зөвшөөрөл олгох боломжгүй байсны улмаас хууль бусаар олборлож, газрыг нөхөн сэргээлт хийлгүй орхисон зөрчлүүд гарчээ.
Нийслэлийн Засаг даргын Үйлдвэр, экологийн асуудал хариуцсан Т.Бат-Эрдэнэ  хар шорооны зах зээлийн ханш байнга өссөөр ирсэн боловч хар шорооны нөөц бүхий газар багасаж байна. Тиймээс хар шороо ашигласны төлбөрийг 1000 төгрөгөөр тогтоох саналтай байгаагаа хэллээ. Цаашид хар шороог олборлох түр зөвшөөрөл олгож, байгалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, улмаар газрыг нөхөн сэргээлгэх эрх зүйн орчин үгүйлэгдэж байна гэдгийг тэрээр онцоллоо.
Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барьж шийдвэрлүүлэхээр боллоо. Хэрвээ НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү саналыг дэмжвэл нэг шоо метр хар шороо ашигласны төлбөрийн хэмжээ 1000 төгрөг болох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан