Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сансрын нисгэгч Ж.Гүррагчаатай хамт аяллаа

МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв” олон улсын сансар судлалын өдрийг тохиолдуулан анхны явган аялалаа зохион байгуулж “Хүрэл тогоотын ам”-ыг зориод иржээ. Энэхүү явган аялалд нийт 44 аялагчид оролцож, Бурхан буддагийн цэцэрлэгт хүрээлэнгээс эхлэн алхаж, Их тэнгэрийн аман дахь Бөөгийн тахилгат газар, Хадны сүг зургийг үзэж сонирхонгоо Богд хан уулын тухай домог түүх сонсож, танин мэдэхүйгээ баяжуулан сонирхолтой аялаад иржээ. Аялалд оролцогчдыг “хээрийн цай”-гаа чанаж байх агшинд Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа зочлон очж, аялагч оюутан залуустай уулзсан нь аяллын хамгийн сайхан мөч байсныг хэлж байгаа юм. Аялагч залуусын дундаас нэг нь “Сансарт та Бурхантай уулзав уу?” гэсэн хөгжилтэй асуулт тавихад баатар нисгэгч хариулт болгож маш хөгжилтэй хошин яриагаар хариулсан гэнэлээ шүү. Өглөө эрт аялалдаа гарсан залуус хөл бөмбөгийн буудалтын тэмцээнд авхаалж самбаагаа сорьж, хамгийн амттай хээрийн цай чанах тэмцээндээ ч идэвхтэй оролцож, аяллын төгсгөлд хот руу буцах замдаа аялалд оролцоод мэдсэн мэдлэгээрээ “АХА” тэмцээн зохиогоод хоорондоо өрсөлдөөд авчээ. Энэхүү бямбын аялал 2 долоо хоногт 1 удаа зохион байгуулагдаж байх юм байна. Дараагийн аялал энэ сарын 27-нд болох аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан