Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Монгол, Беларусийн худалдаа бараа эргэлтийг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд Мясникович М.В-ийн урилгаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тус улсад 2013 оны дөрөвдүгээр сарын 10-11-нд ажлын айлчлал хийв.

Ажлын айлчлалын үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайдын хөдөө аж ахуйн асуудал хариуцсан орлогч Русый М.В, Аж үйлдвэрийн сайд Катеринич Д.М, Хөдөө аж ахуй, хүнсний сайд Заяц Л.К-тай тус тус уулзалт хийж хоёр орны үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхий сайдын орлогч Русый М.В “Хоёр орны худалдаа болон бараа эргэлт 112,0 сая долларын түвшинд байгаа бөгөөд тус үзүүлэлтийг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой” гэдгээ онцолж, мөн Беларусь Улсын Их дээд сургуульд мал эмнэлэг, усжуулалт, газар тариалан болон хөдөө аж ахуйн бусад чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, давтан сургахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Аж үйлдвэрийн сайд Катеринич Д.М-тэй хийсэн уулзалтын үеэр Беларусь Улсад үйлдвэрлэсэн газар тариалангийн болон хүнд машин механизмын техник тоног төхөөрөмжийг Монгол Улсад угсрах “Беларусийн техник, технологийн Парк” бий болгох замаар “Борлуулалт, үйлчилгээ, сэлбэг” гэсэн гурвалсан үйлчилгээ нэвтрүүлэх шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх саналыг уламжлав. Энэхүү төсөлд “Минский автомобильный завод”, “Минский тракторный завод”, “Гомсельмаш” зэрэг үйлдвэрүүд оролцох сонирхлоо илэрхийлсэн болно.

Хөдөө аж ахуй, хүнсний сайд Заяц Л.К-тай хийсэн уулзалтын үеэр эрчимжсэн мал аж ахуй, сүүний үйлдвэрлэлийн талаар санал солилцон, тус салбар дахь хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд санал нэгдэв.  

Түүнчлэн, ҮХАА-н сайд Х.Баттулга “Минский автомобильный завод”, “Минский тракторный завод” зэрэг үйлдвэрүүдэд зочлон одоогийн үйлдвэрлэж буй орчин үеийн техник тоног төхөөрөмж, үйл ажиллагаатай танилцлаа.

Дээрх айлчлал нь Бүгд Найрамдах Беларусь Улстай  явуулж байсан уламжлалт найрсаг хамтын ажиллагааг сэргээн шинэ түвшинд гарган хөгжүүлэхэд  чухал ач холбогдолтой айлчлал боллоо.  
0 Сэтгэгдэл
Маш зов
Хамгийн их уншсан