Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ч.Улаан: Монгол Улсын төсөв амаргүй байна
Сангийн сайд Ч.Улаанаас дараахь тодруулгыг авлаа.

-“Чалко” компани Монголын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгсөн гэсэн. Энэ талаар та сонссон уу?
-Одоогоор мэдээлэл алга. “Чалко”-той байгуулсан гэрээг ул суурьтай авч үзэх ёстой. Өмнө нь,  байгуулсан гэрээний дагуу бид бүтээгдэхүүнээ нийлүүлбэл тонн нүүрс тутмаас 20 ам.долларын алдагдал хүлээх юм. Ингэж алдагдалтай ажиллах эрх манайд байхгүй. Бид гэрээг эргэж үзэхээр бол урьдчилж авсан 350 сая ам.доллараас 180 саяыг нь нэн даруй барагдуулах шаардлагатай болно. Үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байна. Аль ч тохиолдолд худалдааны хамтын ажиллагаа харилцан ашигтай байх ёстой. Энэ чиглэлээр тодорхой санал тавьж ярилцаж байна. Одоогоор асуудал бүрэн шийдэгдээгүй. Үүнтэй холбоотойгоор манай гадаад худалдаанд таагүй байдал үүссэн. Нүүрсний экспорт буурч байгаа. Бид үүнийг бодитойгоор үнэлж, дүгнэх ёстой.

-Гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой Монгол Улсын төсөвт өөрчлөлт орсон гэсэн?
-Монгол Улсын төсвийн байдал амаргүй байна. Нэгдүгээр улирлын төсвийн орлогын төлөвлөгөө тасалдаж гарсан. Гэхдээ бид зайлшгүй олгох шаардлагатай санхүүжилтийг аль болохоор бүрэн өгөхийг хичээж байна. Цалин, тэтгэвэр, нийгмийн халамж, төрийн болон төсөвт байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны санхүүжилтийг саадгүй өгч байгаа. Харин нэгдүгээр улирлын байдлаар хөрөнгө оруулалт маш доогуур төвшинд гарсан. Үүнд, хууль эрхзүйн орчин, бодит байдал нөлөөлсөн. Бид нэгдүгээр улиралд 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүний 187 тэрбум нь өмнөх оны санхүүжилтэд ашиглагдсан. Тэгэхээр энэ оноос шинээр эхлэх хөрөнгө оруулалт маш доогуур байгаа. Бид хөрөнгө оруулалтын санхүүжилтийг эрчимжүүлэх талаар арга хэмжээ авна. Гэхдээ энэ нь цаанаа нөхцөлтэй. Тухайлбал, зураг төсөл нь бэлэн болсон, гүйцэтгэгч нь сонгон шалгаруулалтаар шалгарч, гэрээ байгуулсан байх ёстой. Үүний дараа хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгддэг. Өнгөрсөн улиралд бэлтгэл ажлуудаа хийлээ.

-Сангийн сайдын хувьд гадаадын хөрөнгө оруулалт ямар шалтгааны улмаас буурсан гэж та үзэж байна вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэдгийг ул суурьтай авч үзэх ёстой. Юунаас болж буурсан, ямар хөрөнгө оруулалт бидэнд хэрэгтэй вэ гэдгийг ч судлах хэрэгтэй. Тиймээс өмнө нь байгуулсан зарим гэрээ хэлцлийг үнэлж дүгнэх, эргэж хянан боловсронгуй болгох шаардлагатай байна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа  хөрөнгө оруулалтын гэрээ харилцан ашигтай байж, Монголын ард түмэнд өгөөжөө өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ зарчимд нийцсэн, Монголын хуулийг дээдэлсэн гэрээ хэлцэлхийх хэрэгтэй. Хуульд хэр нийцүүлж хийсэн эсэхийг нь эргэж магадлах шаардлага байна. Үүнтэй холбоотой асуудал анхаарал болгоомжлол үүсгэж байгааг үгүйсгэхгүй. Хэдий үед гадаадын хөрөнгө оруулалт их орж ирсэн эсэх, ямар нөхцөлөөр орж ирснийг нь ч судална.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан