Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
“Матар хочит Данди”-гаас 34 саяыг хулгайлжээ
“Матар хочит Данди” киноныхоо дүрээр алдаршсан, австралийн нэрт жүжигчин Пол Хоган өөрийн санхүүгийн туслахаа 34 сая долларыг нь хулгайлан нуугдсан гэж шүүхэд өгсөн байна. Жүжигчний үгээр бол тэрээр туслахаа швейцарийн Лозанна дахь Corner Bank банкинд мөнгөө хийлгэхээр итгэмжилсэн гэнэ. Гэтэл туслах Филип Эгглишоу мөнгө хийсэн баримт бичгийг нь Виргиний арлууд руу явуулах байсан ч явуулалгүй, мөнгийг нь аваад таг чиг болсон гэнэ.
Санхүүч нь үүний өмнө ч жүжигчинд бас итгэлгүй байдал гаргаж байсан нэгэн гэнэ. Хэдэн жилийн өмнө Хоганыг 37,6 сая долларын хөрөнгөө нуун дарагдуулсан хэмээн татварын алба сонирхож байсан юм. Тэгэхэд жүжигчин өөрийнхөө санхүүгийн туслахыг санаатайгаар ийм үйлдэл хийсэн гэж мэдүүлж байжээ.
Филип Эгглишоуг одоо олон улсын хэмжээнд эрэн суравжилж байна.
“Матар хочит Данди” киноныхоо дүрээр алдаршсан, австралийн нэрт жүжигчин Пол Хоган өөрийн санхүүгийн туслахаа 34 сая долларыг нь хулгайлан нуугдсан гэж шүүхэд өгсөн байна. Жүжигчний үгээр бол тэрээр туслахаа швейцарийн Лозанна дахь Corner Bank банкинд мөнгөө хийлгэхээр итгэмжилсэн гэнэ. Гэтэл туслах Филип Эгглишоу мөнгө хийсэн баримт бичгийг нь Виргиний арлууд руу явуулах байсан ч явуулалгүй, мөнгийг нь аваад таг чиг болсон гэнэ. Санхүүч нь үүний өмнө ч жүжигчинд бас итгэлгүй байдал гаргаж байсан нэгэн гэнэ. Хэдэн жилийн өмнө Хоганыг 37,6 сая долларын хөрөнгөө нуун дарагдуулсан хэмээн татварын алба сонирхож байсан юм. Тэгэхэд жүжигчин өөрийнхөө санхүүгийн туслахыг санаатайгаар ийм үйлдэл хийсэн гэж мэдүүлж байжээ.
Филип Эгглишоуг одоо олон улсын хэмжээнд эрэн суравжилж байна.
0 Сэтгэгдэл
























