Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр 09:00-12:00 цагийн хооронд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд "Нийгмийн халамжийн хамгааллыг сайжруулахад тулгамдаж буй асуудал"-ыг хэлэлцэх, зөвлөлдөх уулзалт болно.

Нефтийн компаниуд 17 тэрбум төгрөгөө төлж эхэлсэн болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал 2013.04.18-ны өдөр 11 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд болно.

Өнөөдөр "ажлын байрны англи хэл" олон улсын симпозиум Блью Скай цамхагт эхэллээ. Симпозиум хоёр өдөр үргэлжилнэ. Ажлын байрны англи хэлний мэдлэгийг хэрхэн сайжруулах, түвшинг нь хэрхэн тогтоох вэ гэдгээс эхлээд англи хэлний стандарт шалгалтын талаар олон улсын байгууллагынхан, хэлний мэргэжилтнүүд илтгэл тавих юм.

Биокомбинатын замын нээлт 11 цагт болно. Зам нээх ёслолд НЗД , Зам тээврийн сайд болон бусад албаны хүмүүс оролцоно.

“Хөдөөгийн орлого багатай хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний үйлчилгээг сайжруулах туршилтын төсөл”-ийн хүрээнд “Буцах газардуулгатай нэг дамжуулагчийн системийн ашиглалт засвар үйлчилгээний сургалт” 2013 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн өглөө Улаанбаатар зочид буудалд эхэлнэ.

Өнөөдөр 14:00 цагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хэвлэлийн бага зарлалаа. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн VII бага хурлын үеэр Улаанбаатар хотод замын хөдөлгөөний түр зохицуулалт хийхээр Засаг дарга захирамж гаргасан бөгөөд энэхүү захирамжийн дагуу  нийслэл хотод хийгдэх зарим арга хэмжээний тухай сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хурал Хангарьд ордны 14 давхарт.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан