Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Маргааш бүх нийтийн цэвэрлэгээний өдөр
Нийслэл  хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал 4 сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжийн дагуу Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа. Үүний хүрээнд маргааш “Бүх нийтийн их цэвэрлэгээ”  зохион байгуулах гэж байна. Батлагдсан удирдамжийн дагуу нийслэлийн ЗДТГ болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрын албан хаагчид, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид, оршин суугч, иргэд хаврын их цэвэрлэгээнд хамрагдана. Их цэвэрлэгээний үеэр нийслэлийн төр захиргааны албан хаагчид хуваарийн дагуу цэвэрлэгээ хийх бол аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн ойр орчмын зам талбайг, оршин суугч иргэд орц, цэцэрлэг, тоглоомын талбай, хашаа, гудмаа цэвэрлэх юм. Цэвэрлэгээний ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс хяналт тавин ажиллах бөгөөд идэвхигүй оролцсон аж ахуйн нэгжид хариуцлага тооцно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан