Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Баянзүрх дүүргийнхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжлээ

Хүн амын хөгжил, нийг­мийн хамгааллын яам, нийслэлийн Засаг дар­гын Тамгын газар, Баян­зүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Орол­цоог бодит болгоё” нэг сарын аяныг зохион бай­гуулж байна. Энэ хү­рээнд хийсэн ажлаа өн­гөр­сөн баасан гарагт тай­лагнаж, зөвлөлгөөн зо­хион байгууллаа. Аяны гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, гэр бүлийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, тэ­дэнд хүрэх үйлчилгээг өргө­жүүлэхэд чиглэжээ. Зөв­лөлгөөнд дүүргийн 28 хорооны 200 гаруй төлөөлөгч оролцож, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө юу хийх, ямар бодлого баримталж ажиллах талаараа харилцан ярилцсан юм. “Оролцоог бодит болгоё” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн үнэгүй үзлэгт хамруулж, тэднийг  асран хамгаалагчдад нь сургалт явуулжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд “Би чадна” спорт өдөрлөгийг зохион байгуулсан байна. Цаашид Баянзүрх дүүргийн Засаг даргын “5Б” хөтөлбөрийн хүрээнд энэ чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөжээ. Дүүргийн удирдлагууд хууль дүрэм ярихаас илүү хөгж­лийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж туслахад хувь нэмрээ оруулахын төлөө ажиллана гэлээ.

Мөн тэдний хийж бүтээсэн зүйлийг зах зээлд борлуулах чиглэлээр ан­хаарч ажилладаг гэсэн. Энэхүү арга хэмжээний үеэр Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн гараар төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлс, хувцас зэргийг урлаж багахан хэм­жээний үзэсгэлэн дэлгэсэн байлаа. Дүүргийн  хэмжээнд 7000 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 5000 орчим нь төрөөс тэтгэмж авдаг аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан