Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“Жигүүр гранд” ХХК цахилгааны кабель шугамуудыг гэмтээж, бусдыг хохироов

“Хансуун зам”, “Жигүүр гранд” ХХК-иуд газар шорооны ажил хийж байхдаа цахилгааны гол кабель шугамууд гэмтээж ойр орчмынх нь иргэдийг хохироосон тохиолдол өнгөрсөн өдрүүдэд гарлаа.
Тодруулбал “Хансуун зам” ХХК нь нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт замын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийж байхдаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг цахилгаанаар тэжээдэг 10 кВ-ын кабель шугамыг энэ сарын 23-ны шөнийн 02 цаг 30 минутын үед механикаар гэмтээсний улмаас тус төв болон III хорооллын иргэдийг 2 цагийн туршид цахилгаангүй болгож, улсад 1 сая 500 гаруй мянган төгрөгийн хохирол учруулсан. Мөн “Жигүүр гранд” ХХК нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 23-ны өдрийн  10 цагийн орчимд газар шорооны ажил хийж байгаад 6 кВ-ын кабель шугамыг гэмтээсний улмаас Нархан, Жаргалан, Элит, МҮХАҮТ, Рапид харш хорооллын цахилгаан хангамжийг 2 цагийн турш тасалдуулжээ. “Жигүүр гранд” ХХК-ийн буруутай ажиллагааны улмаас улсад учирсан хохирлын хэмжээг тооцож, төлбөр ногдуулахаар УБЦТС ХК-ийн Эрчим хүчний улсын байцаагчид ажиллаж байна.
Удахгүй Улаанбаатар хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын YII бага хурал зохион байгуулагдахтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүд барилга, газар шорооны болон аливаа ажлыг явуулахдаа газар доор болон агаарт бэхлэгдсэн инженерийн байгууламжуудыг санамсар болгоомжгүйгээс гэмтээж, нийслэлийн иргэдийг болон гадны зочид байрласан томоохон объектуудын цахилгаан хангамжид нөлөөлж болзошгүйг сэрэмжлүүлж байна.
Д.Цэнгэлмаа
0 Сэтгэгдэл
Juguur grand ni zuvhun tsahilgaan taslaad zogsoogui usnii hooloig gemteesnii ulmaas Han-uul duurgiin 15-r horoonii irgediig usgui, tsahilgaangui bolgoson hariutslagagui uildeldee orshin suugch irgedees uuchlalt guih yostoi gej uzej bna.
Хамгийн их уншсан