Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхууруулж байна
Сүүлийн үед арилжааны банкуудын Вестерн Юнионы гүйлгээг ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарч хэд хэдэн иргэдийг хохироосныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэд www.unegui.mn болон интернет худалдааны вэб сайтад тавигдсан автомашин, эд зүйлийг худалдан авахаар таньж мэдэхгүй, гадаад дотоодын хүнтэй интернэтээр харилцаж залилагч этгээдийн санал болгосон Вестерн Юнион гэх хуурамч сайт руу нэвтэрч гүйлгээгээний мэдээллээ өгч, мөнгөө шилжүүлснээр гэмт хэргийн хохирогч болдог болжээ. Ийм байдлаар манай улсын хоёр иргэн 7500 ам.доллараа Дани улс руу шилжүүлж залилагч нарт мөнгөө алдсан байна.
Цаашид бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэж болзошгүй тул дараах сэрэмжлүүлэг, зөвлөмжийг Цагдаагийн газраас хүргэж байна. Үүнд:
1. Хэнд, ямар зориулалтаар мөнгө шилжүүлж байгаа талаар банкны ажилтанд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зөвлөгөө авах;
2. Интернетээр танилцсан үл таних хүнд Вестерн Юнион гүйлгээг ашиглан худалдаа хийхдээ бараа бүтээгдэхүүний төлбөрөө урьдчилан шилжүүлэхгүй байх;
3. Үл таних гадаад, дотоодын иргэнд Вестерн Юнион гүйлгээг ашиглан шилжүүлсэн гүйлгээний баримт, мөнгө хүлээн авах нууц асуулт, хариултаа мэдээлэхгүй, өгөхгүй байх;
4. Хуурамч веб сайт руу мөнгө хүлээн авах нууц асуулт, хариулт зэрэг холбогдох мэдээлэлүүдээ оруулж шалгахгүй байхыг зөвлөж, сэрэмжлүүлж байна.
Сүүлийн үед арилжааны банкуудын Вестерн Юнионы гүйлгээг ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарч хэд хэдэн иргэдийг хохироосныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэд www.unegui.mn болон интернет худалдааны вэб сайтад тавигдсан автомашин, эд зүйлийг худалдан авахаар таньж мэдэхгүй, гадаад дотоодын хүнтэй интернэтээр харилцаж залилагч этгээдийн санал болгосон Вестерн Юнион гэх хуурамч сайт руу нэвтэрч гүйлгээгээний мэдээллээ өгч, мөнгөө шилжүүлснээр гэмт хэргийн хохирогч болдог болжээ. Ийм байдлаар манай улсын хоёр иргэн 7500 ам.доллараа Дани улс руу шилжүүлж залилагч нарт мөнгөө алдсан байна.Цаашид бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэж болзошгүй тул дараах сэрэмжлүүлэг, зөвлөмжийг Цагдаагийн газраас хүргэж байна. Үүнд:

0 Сэтгэгдэл