Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Н.Энхбаяр Прокурорын байгууллагад ханджээ
Төрийн өндөр албан тушаал хашч байхдаа улсын эд хөрөнгийг шамшигдуулсан хэргээр буруутгагдаж гурван шатны шүүхээс хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн тусгай газрын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тэрээр ШШГЕГ, Эрүүл мэндийн яам, Прокурорын Ерөнхий газарт хандаж хүсэлт гаргажээ. Хүсэлтдээ, “Миний бие өнгөрсөн жилийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэргэжлийн эмч нарын комиссын хувьд удаа дараагийн дүгнэлтээрээ эрүүл мэндийн  шалтгаанаар ял эдлэх боломжгүй гэж гарсан. Энэ бүхнийг харгалзан үзэж, намайг эрүүл мэндийн шалтгаанаар хуулийн дагуу чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтийг тавьж байна.
Мөн миний биеийг мэргэжлийн эмч нар гадаадад яаралтай явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсныг харгалзан үзэхийг хүсч байна. Н.Энхбаяр” гэжээ.

Н.Энхбаярын холбогдох байгууллагуудад гаргасан хүсэлт, гар бичмэл

Мөн түүнийг эмчилж байгаа ТТГ-ын хоёрдугаар эмнэлгийн нэрийн мэргэжлийн эмч нарын зөвлөлгөөнөөс Н.Энхбаярыг Монголд эмчлэх боломжгүй, гадаадад яаралтай эмчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ.

Хоёрдугаар эмнэлгийн эмч нарын гаргасан дүгнэлт
0 Сэтгэгдэл
ooroo unsan huuhed uildaggui yum hohichin dee
Хамгийн их уншсан