Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Л.Дамдинсүрэн: Зусланд амарч үзээгүй гэвэл ямар гунигтай дурсамж байх бол

Хувийн зуслангуудын холбооны тэргүүн Л.Дамдинсүрэнтэй зуслангийн хүрэлцээ, цаашид авах арга замын талаар ярилцлаа.

-Одоогийн байдлаар нийслэлд хэдэн зуслан үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Нийслэлийн хэмжээнд нийт 32 зуслан байдаг. Үүнээс үйл ажиллагаагаа явуулж байгаа нь 16. Хоёр нь төрийн өмчийн, 30 нь хувийн зуслан. Гэхдээ эдгээрээс ногоон бүсэд тогтмол үйл ажиллагаа явуулдаг нь зургаа. Энэ зургаан зуслан нь менежментийн хувьчлалаар хувьд очсон.

-Тэгэхээр зургаан зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байх нь ээ?
-Тийм ээ. Үүнд, “Нарс”, “Ундраа”, “Нарлаг”, “Янзага”, “Жавхлант” ордог. Эдгээр нь, 2003 онд хувьчлагдснаас хойш зориулалтаар нь ашиглаж байгаа. Өчигдөр зуслангийн удирдлагуудыг нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар хүлээж авч, хүүхдэд чиглэсэн ямар бодлого үйл ажиллагаа явуулах чиглэлээ танилцуулсан.

-Удахгүй зуслангууд хүүхдүүдээ хүлээж авна. Бэлтгэлээ хэр базааж байна вэ?
-Засварын ажилдаа орсон. Энэ жил жаахан оройтож дулаарлаа л даа.

-Зуслан хүрэлцэхгүй байгаагаас ачаалал их байдаг гэдэг?
-Долдугаар сар хамгийн их ачаалалтай байдаг. Харин зургадугаар сарын дунд үе, наймдугаар сараас хүүхдүүд нэг их ирэхээ байчихдаг. Сүүлийн үед хүүхдүүд зусланд ирэх хүсэлтэй болсон. Гэвч ядуу эмзэг бүлгийн айлын хүүхдүүд зусланд амарч чадахгүй байгаа нь харамсалтай. Хүүхэд байхдаа зусланд амарч үзээгүй гэвэл ямар гунигтай дурсамж байх бол. Тиймээс зусланд амарч байгаа хүүхдийн тоогоор хувьсах зардал олгодог байвал олон хүүхэд амарна. Өөрөөр хэлбэл, 50 хувийг эцэг эх нь төлөөд, үлдсэнийг нь төрөөс олгох тогтолцоо нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ асуудлыг бид холбогдох байгууллагад удаа дараа тавьдаг ч хууль эрх зүйн орчин байхгүй гэдэг шалтгаанаар шийддэггүй. Сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг олгодог хэрнээ зуслангуудад өгөхгүй юм. Уг нь, адилхан л хүүхдийн хүмүүжлийн байгууллага шүү дээ.

-Уг нь, хүүхэд зусланд амрахдаа хүнтэй харилцах цаашлаад нийгэмших сууриа тавьдаг шүү дээ?
-Тийм. Зуслан бол хүүхдүүдийн нийгэмших, төлөвших биеэ авч явах, нийгэмд байр сууриа эзлэх, өөрийгөө илэрхийлэх, авьяасаа нээх, шинэ найзтай болох биеийн алжаалаа агаар, хоол, хөгжилтэй тоглоомоор илааршуулах газар гэж боддог. Гэтэл тэр болгон хүүхдүүд амарч чадахгүй байгаа. Нийт 30 гаруй зуслангийн 50 хувь нь л ашиглагддаг. Зургаан зуслан хүчин чадлынхаа 80 гаруй хувийг ашигладаг гэхээр цөөхөн хүүхэд зусланд амардаг байгаа биз. Зусланд амарч чадахгүй байгаа хүүхдүүдийг хамруулахын тулд төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй.

-Зуслангийн хоол унд хэр байгаа вэ. Хоол нь муу, хүүхдүүд цаддаггүй гэх яриа байдаг?
-Нэг хүүхэд 7-10 хоногт 100 гаруй мянган төгрөгөөр амардаг. Үүнд, хүүхдэд хэрэгцээт хоол тэжээлийг нь хангалттай өгдөг. Хүүхэд өдөрт зургаан удаа их, багаар цай, хоол иддэг. Өглөө зутан эсвэл масло, жимсний чанамалтай талх, 11 цагт ундаа уугаад, нэг цагаас нэг, хоёрдугаар хоол иддэг юм. Зуслангуудыг муулж гоочлохоосоо илүү сайн талыг нь гаргаж, үйл ажиллагааг нь дэмжин шинээр зуслан байгуулмаар байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан