Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“Эх орондоо ажиллаж, амьдарцгаая” өдөрлөг болно
Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс санаачлан хэрэгжүүлж байгаа “Эх орондоо ажиллаж, амьдарцгаая” өдөрлөг ирэх сарын 2, 3-нд болно. Өдөрлөгийн гол зорилго нь Монгол Улсын Засгийн газрын "Ажилтай орлоготой Монгол хүн" хөтөлбөрийн зорилтын хүрээнд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн иргэдийг дотоодын болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Солонгосын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллагуудад ажилд зуучлах, мэргэшүүлэх сургалтад хамруулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах үйл ажиллагааг нэг доороос шуурхай, хүртээмжтэй хүргэх аж. “Эх орондоо ажиллаж, амьдарцгаая” өдөрлөгийг БНСУ-ын АҮХНХЭГ-ын суурин төлөөлөгчийн газар, Монгол дахь Солонгосын ажил хэрэгч иргэдийн нийгэмлэг хамтран зохион байгуулах юм байна. Мөн өдөрлөгт Хөдөлмөрийн яамны ХЭБХЗГ, Хөдөлмөрийн яамны ЖДҮХГ, БНСУ-ын хөрөнгө оруулагчид, ажил олгогчдын төлөөлөл, Хөдөлмөрийн төв бирж оролцох юм байна. Өдөрлөг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний  төв, 1 давхарын танхимд болох аж. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан