Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Тэргэнцэр засвар үйлчилгээний төв нээлтээ хийнэ
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан томоохон үйлдвэрүүд 1990 оны эхээр үүд хаалгаа барьснаар, дотоодын үйлдвэрлэлийн салбар зогсонги байдалд орсон. Тэгвэл энэ салбарын үйл ажиллагааг сэргээсэн нэгэн үйлдвэр хаалгаа нээж байна.
“Тэргэнцэр засвар үйлчилгээний төв” нэртэйгээр нээгдэж буй үйлдвэрийн нээлт өнөөдөр 11:00 цагт Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны байранд буюу Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн баруун тал Гутлын үйлдвэрийн хашаанд болох юм. Нээлтийн ёслолд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор болон бусад төлөөлөгчид оролцох юм байна.
Монголдоо анх удаа нээгдэж буй энэхүү үйлчилгээний төв нээгдсэнээр гадаадын улс орноос өндөр өртгөөр худалдан авдаг байсан тэргэнцэр, тэргэнцрийн сэлбэг, засвар үйлчилгээг дотооддоо хямд зардлаар, богино хугацаанд авах боломж бүрдэх давуу тал бий болж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан