Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах тухай журам боловсруулах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногт болсон хуралдаанаар барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр, нийслэл хотод барилга, бүтээн байгуулалтын ажлыг хийж, гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүйгээс болж эрдэнэт хүний амь нас эрсдэх явдал гарсаар байгаа учраас барилгын салбарт тавих мэргэжлийн хяналтыг чадавхжуулахаас гадна далайцтай зохион байгуулалтын хэд хэдэн ажил хийх хэрэгтэй байгаа тухай удирдлагын зөвлөлийн гишүүд саналаа хэлсэн юм. Мөн барилгын талаархи төрийн бодлогыг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах зорилгоор нийслэл хотод барилгын салбарын хөдөлмөр аюулгүй байдлыг ханган ажиллах тухай нийтлэг журам боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн билээ.
Энэ үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”-ын төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг энэ долоо хоногт болох Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар журмын төслөө танилцуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан