Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын иргэн Б хилээр хар тамхи оруулж ирэхийг завджээ
Монгол Улсын иргэн Б улсын хилээр хар тамхи оруулж ирэхийг завджээ. Өнгөрсөн сарын 23-нд Улаанбаатар хотын гаальд буусан чингэлэгтэй ачаанд гаалийн байцаагчид шалгалт хийх үеэрээ илрүүлсэн байна. Энэхүү чингэлэг нь Хонконгоос ирсэн, машин ачсан байжээ. Гаалийн байцаагчид чингэлэгт ачсан машины дунд хайрцагнаас шахмал, таблетиктай хар тамхины төрлийн бодисыг илрүүлсэн аж.
Өмнө нь БНСУ-аас ирсэн чингэлэгт их хэмжээний гахайн өөхийг хууль бусаар оруулж ирэхийг завдсан хэрэг гарснаас хойш гаалийнхан Азийн орнуудаас орж ирж байгаа чингэлэгтэй ачаанд нарийвчилсэн үзлэг хийж байгаа аж. Үүний үр дүнд энэ хэргийг илрүүлсэн гэж ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэлтсийн дарга П.Нарандалай хэлж байна. Ийн хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг Монгол Улсын иргэн оруулж ирэхийг завдсан хэрэг анхны тохиолдол аж. Иргэн Б-д Улсын мөрдөн байцаах газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Өнгөрсөн жил Буян-Ухаагийн гаалиар Филлиппин улсын иргэн хар тамхи, мансууруулах төрлийн бодис оруулж ирэхийг завдсан юм. 

Д.Мөнх
0 Сэтгэгдэл
БААВАРИЙН ХОйноос бандан тас
Хамгийн их уншсан