Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Н.Мөнхгэрэл гүтгэлгийн мэдээллийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгджээ
Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Ардын намаас сонгогдсон Н.Мөнхгэрэл гэгч тус сумын иргэн Б.Түвдэндоржийг “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ардчилсан намыг дэмжлээ...” гэж түүний эрүүл мэнд, амь насанд халдсан хэрэг явдал энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө гарлаа хэмээн гүтгэлгийн мэдээ яваад байна. Гэвч бодит байдалд бол амь насаараа хохирсон гээд байгаа иргэн Б.Түвдэндорж өдгөө эрүүл саруул Улаанбаатарт явж байна. Тэгээд ч 27-ны орой буюу телевизээр АОХН-ийн сайд нарын бага хурлын нээлт гарч байх үед сумынхаа Иргэдийн хурлын дарга Н.Мөнхгэрэлтэй тааралдахдаа өөрөө халамцуу байжээ. Айлд тааралдангуутаа агсам согтуу тавих янзтай, биед нь хүрч налж унаад байхаар нь хүчтэй түлхсэн мэт явдал болсон бололтой. Үүнээсээ ч сүржигнэж эмч домч болсон юм байна. Хариуд нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэж гарчээ.
Ямартай ч, мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байгаа бүхэн сэтгүүлч Б.Цогтгэрэлийн хүн гүтгэсэн хэмээн яллуулсан кейстэй яг ижил. Тиймээс хүн алаагүй, АН-ын МАН-ын гэж намчирхаагүй хэр нь гүтгэгдээд байгаа Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Ардын намаас сонгогдсон Н.Мөнхгэрэл нь гүтгэлгийн мэдээллийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн байна.
Ямартай ч, мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байгаа бүхэн сэтгүүлч Б.Цогтгэрэлийн хүн гүтгэсэн хэмээн яллуулсан кейстэй яг ижил. Тиймээс хүн алаагүй, АН-ын МАН-ын гэж намчирхаагүй хэр нь гүтгэгдээд байгаа Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Ардын намаас сонгогдсон Н.Мөнхгэрэл нь гүтгэлгийн мэдээллийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
























