А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
“Залуу сэтгүүлч, нийтлэлчдийн хороо” байгуулагдлаа

МЗХ залуучууд сонирхол ажил мэргэжлээрээ нэгдэж, тухайн салбартаа тулгамдаж буй асуудлуудад гарц хайх, улмаар шийдвэрлүүлэх, дуу хоолойгоо хүргэх зорилготой “Залуучуудын хороо”-дыг өнгөрсөн 2012 оноос байгуулж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. МЗХ-ны дэргэдэх Залуучуудын тодотголтой хороод өнөөдөр нэг хороогоор бүл нэмлээ. Залуу сэтгүүлчид хоорондоо нэгдэж, Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйг өндөр түвшинд гаргахад залуу сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг мэргэжлийнх нь хувьд хөгжих, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд туслаж дэмжих, мөн тэдний дуу хоолойг олон нийт, шийдвэрлэх түвшинд хүргэх зорилгын дор “Залуу сэтгүүлч, нийтлэлчдийн хороо”-г албан ёсоор байгуулснаа өнөөдөр зарласан юм. 05-р сарын 03 буюу дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр нэгдсэн залуу сэтгүүлчид цаашид хэвлэл мэдээллийн салбарт судалгаа хийх, өөрсдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг эрж хайх, эрхээ хамгаалах, нэгдсэн дуу хоолойгоор салбартаа байр сууриа илэрхийлэх, түүнчлэн өөрсдөдөө болон мэргэжил нэгт нөхдөдөө тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх гарц хайх зэрэг томоохон ажлуудыг хийж, идэвхтэй үйл ажиллагаа явуулахаа хэлж байна. “Залуу сэтгүүлч, нийтлэлчдийн хороо”-г цаашид удирдан ажиллах хорооны даргаар Д.Отгонцагаан – (ТВ10 телевизийн мэдээний албаны дарга), дэд даргаар Б.Ширнэн – (Нийгмийн толь сонины эрэн сурвалжлах, эрх зүйн албаны дарга) нар олонхийн санал хураалтаар сонгогдож, өнөөдөр тамга тэмдэгээ гардан авсан юм. Тус хороонд хорооны үндсэн зорилго, чиглэлийн дагуу ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй 20-35 насны бүхий л залуу сэтгүүлч, нийтлэлчид гишүүнээр элсэн ороход нээлттэй юм байна.

0 Сэтгэгдэл