Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ХАБЭА-н Үндэсний хороо хуралджээ
ХАБЭА-н Үндэсний хороо энэ сарын 1-нд хуралджээ. Хуралдаанаар үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл, барилгын үйлдвэрлэлийн салбарт “Цэнхэр карт” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа явцын тухай мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн шинэчлэн найруулсан төслийн талаар МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс мэдээлэл хийж, одоогийн дүрэмд мөрдөж байгаа үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байх 4 тохиолдлыг өөрчлөх, үйлдвэрлэлийн ослын мэдээ авч байгаа үзүүлэлтүүдийг шинэчлэх, мэдээг сараар гаргадаг болох, цаашдаа үйлдвэрлэлийн осол, гэмтэл гэсэн нэр томъёог хэрэглэх, үйлдвэрлэлийн ослыг илрүүлэх, судлах, бүртгэх тогтолцоог боловсронгуй болгох, гарсан осол бүрийг илрүүлж бүртгэхэд ихээхэн анхаарсан байна. Хөтөлбөр хэрэгжиж байгаа боловч барилгын салбарт үйлдвэрийн осол зогсохгүй, хүний амь нас эрсдэх, хөдөлмөрийн чадвар алдах тохиолдол буурахгүй байгаад барилгын гүйцэтгэгч, захиалагч компанийн захирал удирдлагуудыг онцгой анхаарч ажиллахыг хурлаас шаардлага болгосон байна. Дараагийн хурлаар үйлдвэрлэлийн осол гарч буй барилгын зарим  компаниас ХАБЭА-н хууль тогтоомж, шаардлага, стандартыг мөрдөн ажиллаж байгаа тухай мэдээллийг сонсох, ХАБЭА-н сургалт зохион байгуулах гэрчилгээг шинээр олгох зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан