Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Амьдралын зөв хэвшил бол замын гарцаар, ногоон гэрлээр гарахаас эхэлнэ
Энэ зургийг харахад танд ямар бодол төрж байна вэ. Ийм дүр төрх нийслэлийн бүхий л үзэгдэнэ. Тиймдээ ч явган зорчигчийн буруугаас зам тээврийн осол гарах нь олон. Эцсийн бүлэгтээ зам тээврийн ослын буруутан нь жолооч болж хувирдаг. Тэгвэл хэнэггүй явган зорчигч, ногоон гэрэл хүлээсэн нохой хоёрын ялгаа эндээс харагдана.
Нэг жишээ дурьдахад, Явган зорчигч автомашины урдуур гарч байгаад эсвэл зэрэгцэж явж байгаад осолд өртсөн тохиолдол 32.5 хувьтай байгаа юм. Хэдийгээр нийт ослын 80 хувь нь жолоочийн буруугаас болсон байдаг ч явган зорчигчийн буруугаас үүдэлтэй осол улсын хэмжээнд 15.7, нийслэлд 18.3 хувь эзэлж байна. Осолт өртөж гэмтсэн явган зорчигчдын 54 хувь нь хүндэвтэр, 25 хувь нь хүнд гэмтэл авсан байдаг бөгөөд 10-15 хувь нь хөдөлмөрийн чадвараа алдаж эрүүл мэндээрээ хохирдог аж.
Дээрх тоо баримтаас харахад явган зорчигчдыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд зайлшгүй анхаарах шаардлагатай юм. Мэдээж ийм нөхцөлийг бий болгоход зөвхөн жолооч нартай “дайтаад” нэмэргүй. Явган зорчигч гарцаар ногоон гэрлээр зам хөндлөн гардаг байх хандлагыг төлөвшүүлэх ёстой.
Энэ бол амьдралын зөв хэвшил юм шүү дээ.

Д.Мөрөн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан