А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Хилээр хар тамхи оруулж ирсэн Б-г эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
Улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис оруулж ирэхийг завдсан тухай манай сайт өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн сарын 23-нд Хонгконг улсаас Монгол Улсын иргэн Б-гийн оруулж ирсэн 4138379 дугаар бүхий чингэлэгтэй бараанаас улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хар тамхины төрлийн мансууруулах бодис нь Лабораторын нарийвчилсан дүнгээр тухайн бодис нь Сэтгэц нөлөөт бодисын тухай НҮБ-ийн 1971 оны конвенц, Улсын хилээр нэвтэрүүлэхийг хориглосон барааны тухай Засгийн газрын 54-р тогтоолын хавсралтад заагдсан сэтгэц нөлөөт бодист хамаарах Гашиш /HASHISH/ болох нь тогтоогдсон байна.

Гаалийн ажилтан тухайн чингэлэгийн эзэн Б-ээс “...Таны чингэлэгт улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа байгаа юу? гэж тодруулахад “...тийм зүйл огт байхгүй...” гэж хариулсан боловч шалгалтаар тухайн чингэлэгт ачигдсан тээврийн хэрэгсэлийн бүхээг дотор нийт 66 гр үл мэдэгдэх таблетка хэлбэрт оруулсан, хурц тод үнэр бүхий бор өнгийн бодис илрүүлсэн байна.
Гаалийн улсын байцаагч нар тус бодисыг урьдчилсан байдлаар богино хугацаанд анхан шатны хариу гаргах боломжтой тестэр ашиглан шалгахад мансууруулах бодис байж болзошгүй өнгөний хувирал өгч байсан тул Гаалийн төв лабораторын шинжилгээгээр нягтлан шалгуулсан нь энэ аж. Уг хэргийг цагдаагийн байгууллага эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.

0 Сэтгэгдэл