Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Баянхонгор аймагт мөнгөн ус ашиглаж байсан иргэнийг илрүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Ганбатын фэйсбүүк хуудсанд нэгэн иргэн, “Алт олж л байвал мөнгөн ус хортой байна уу, үгүй юү гэдгийг тоохгүй улайрсан хэсэг хүмүүсийн балгаар хүн амын эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх магадлал өндөр болжээ. Баянхонгор сумын Нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт цэцэрлэг, сургууль, мах сүүний төвлөрсөн захтай маш ойрхон газарт алт хайлуулах зорилгоор мөнгөн ус ашиглаж байсан ноцтой хэрэг илэрлээ” гэсэн мэдээлэл үлдээсэн байна. Тэгвэл Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” хүнсний захын ойролцоох объектод аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран шалгалт хийж энэ хэргийн эзнийг тогтоожээ. Шалгалтаар иргэн Г нь тус объектод мөнгөн усаар бариулсан алтыг хайлуулж байсан нь илэрчээ.

Тус газраас 85 грамм  мөнгөн ус цуглуулж, объектийн ойр орчим 0-50 метрийн хүртэл зайд хөрсний дээж 12 цэгээс авсан байна. Ажлын хэсэг объектоос 150 метр зайд байрлах сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох захирамж гарган, тус аймагт хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг журамлахаар болжээ.

Д.Хангай
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан