Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Засгийн газрын ажлын хэсгийн гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байна гэлээ
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Ерөнхий сайд захирамжаар ажилласан ажлын хэсгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа гэдгээ Монголын Байгаль орчны зөвлөлөөс мэдэгдлээ. Тэд хэлэхдээ, “Ерөнхий сайдын ахалсан ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Норсүрэнгийн хотонд үхсэн 22 төл малын үхлын шалтгааныг л тогтоосон байна. Энэ бол хангалтгүй юм. Үхсэн тугалнууд уран, цацраг идэвхит бодисоос болоогүй гэсэн байна. Тэгвэл тэр тугалнууд юунаас болж үхсэнийг тогтоох хэрэгтэй. Мөн ойр орчмын ус, газраас хөрсний дээж авах байдлаар шинжилгээ авах байсан ч тэгээгүй. Тэгсэн хэрнээ 104 хүний бүрэлдэхүүнтэй явж улсын төсвийн 92 сая төгрөгийг зарлагдсан байна” хэмээн мэдэгдлээ.
Мөн өнгөрсөн жил Байгаль орчны зөвлөл ТББ-ынхан Монголын ногоон нам, ИЗНН, Ардчилсан намтай санамж бичигт гарын үсэг зурж байжээ. Харин өнөөдөр дээрх улс төрийн намууд үүргээ ухамсарлахгүй байна гэсэн юм. Тиймээс дээрх намуудад шаардлага хүргүүлэх аж. Цаашид уран олборлох эсэхээр ард түмнээс санал асууна гэж байлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан