Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Түймрийн улмаас хоёр хүн нас баржээ
Хэнтий аймагт гал түймрийн улмаас хоёр хүн нас барчээ. Мөн их хэмжээний га газар шатсан байна. Энэ түймрийг унтраасан эсэхийг Хэнтий аймгийн ОБХ-ийн дарга, хурандаа Ч.Батжаргалаас тодрууллаа.

-Хэнтий аймгийн Бэрх тосгон орчим түймэр гарч хүний амь нас эрсэдсэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Бэрхэд биш, Хэрлэн суманд гарсан түймэр байгаа юм. Түймрийн улмаас хоёр хүн нас барсан.

-Нас барсан хүмүүсийн хувьд хүүхдүүд байсан юм уу?
-Үгүй ээ. Настай хүмүүс байсан. Нэг нь 75-тай, нөгөө нь 50 гарсан хүн байсан.

-Түймрийг бүрэн унтраасан уу. Хэдий хэмжээний га талбай шатсан бол. Хохирлын хэмжээг тогтоосон уу?
-Хааш, хаашаа 10 км талбай шатсан. Түймрийг өчигдөр өглөө 05 цагийн орчимд бүрэн унтраасан. Хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна.

-Галын шалтгааныг тогтоосон уу?
-Тамхи татаж байгаад л гал алдсан юм билээ.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан