Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Залуучууд байгаль орчноо цэвэрхэн байлгахад гар бие оролцдог болжээ

Залуучууд сүүлийн үед хотынхоо өнгө үзэмжид анхаардаг, өөрсдөө санаачилан гар бие  оролцож, сайн дураараа нэгдсэн клуб, хамт олноороо байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, цэвэрлэх ажлуудыг хийдэг болжээ. Саяхан МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб Туул голоо цэвэрлэх ажлыг амжилттай зохион байгуулж, ойр орчмын хогийг түүж, 100 гаран шуудай хог цэвэрлэсэн байна. Нийт 80 гаруй залуучууд өөрсдийн санаачилгаар энэхүү ажилд оролцож, тэд цэвэрлэх газартаа хүртэл байгаль орчинд хамгийн ээлтэй унадаг дугуйг сонгож, саад бэрхшээлийг ч ажрахгүй тун идэвхитэй оролцжээ. Тэдний хийсэн энэ үйлс олон үе тэнгийнх нь залуучуудад хүрч, фэйсбүүк, твиттер цахим мэдээллийн хуудсанд давалгаалж байгаа юм. Тэднийг Туул голын хогийг цэвэрлэх сайн үйлсэд Medimpex Mongolia компани машин, бээлий, маск, анхны тусламжийн иж бүрдэл зэргээр, Cannondale Mongolia, Cmgts дугуйн дэлгүүр дугуйн засварын үйлчилгээгээр, мөн Баянзүрх дүүргийн тамгын газар, УИХ ын гишүүн Х.Баттулга нар мөнгөн туслалцаа үзүүлж дэмжсэнд залуучууд талархаж байна. Залуучуудын дараагийн цэвэрлэх маршрут нь Орхоны хөндий рүү чиглэсэн гэнэ. Энэ сарын 10-13-ны хооронд МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын аялал жуулчлалын төв” Өвөрхангай аймгийн “Дэлхийн өв-Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоотой хамтран Орхоны хөндийн аялал жуулчлалын бүсийн хуурай хог хаягдлыг цэвэрлэх 3 өдрийн аяныг зохион байгуулахаар болжээ. Залуучууд тун сонирхолтой маршрут хөтөлбөрөөр аялж амраад ирэхийн зэрэгцээ хог хаягдалгүй, байгаль экологийн цэвэр орчныг бий болгох зорилгын хүрээнд энэ ажлыг хийж байгаа юм байна. Энэхүү аялалд оролцохоор 100 гаруй залуучууд бүртгүүлсэн байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан