Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг

Олон улсын хүүхдийн Найрамдал төвөөс санаачлан МЗХ-ны “Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв”-тэй хамтран тус төвийн 35 жилийн ойг угтан   “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг ... Ирлээ” тусгай ээлжийн амралтын үйл ажиллагааг 2013 оны 5 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү аялал нь “Бүхнийг дахин нэг удаа” уриатайгаар зохион байгуулагдсан бөгөөд 40 хүртэлх насны 100 гаруй залуу оролцож хүүхэд насандаа эргэн  очин үе тэнгийн олон найз нөхөдтэй болж, авхаалж самбаа, авъяас билгээ сорьсон “Хэзээд бэлхэн” дуут жагсаалын бэлтгэл, “Залгамж үеийн тэмүүлэл дор” өртөөчилсөн ажил, “Улаан цэцгийн баяр” урлагийн наадам, “Дурсамж сэргээсэн Найрамдлын өдрүүд минь” галын наадам, “Оноо, хурд хурам” спортын уралдаан тэмцээнүүдэд оролцож амжилт гаргасан  бүлгийн хүүхдүүд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн “Алтан” медалиар шагнуулсан юм. 

Энэхүү тусгай ээлжийн амралтанд хамрагдсан залуус хүүхэд насны гэгээн цагаахан үедээ эргэн очиж, ар гэр болоод ажлын стрессээс түр ч гэсэн хол байж цагийг үр бүтээлтэй, хэзээ ч мартагдамгүй хөгжилтэй дурсамж дүүрэн өнгөрүүлсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Уг үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар  Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв,  хамтран зохион байгуулагчаар  МЗХ-ны “Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв”, мэдээллийн ивээн тэтгэгчээр  “Mongolian  National Times”, “Рояал” телевиз, дэмжигч байгууллагаар  “Залуусын тэмүүлэл” ТББ, “Талх чихэр” ХК ажиллаа. Хүүхдийн гүрэнт улсад очих дараагийн “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг”-ийг залуус тэсэн ядан хүлээсээр буцлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан