Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Маргааш бүх нийтээрээ мод тарина
Ерөнхийлөгчийн зарилгаар  жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан  билээ.  2010 оноос хойш дөрөвдэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү өдрийн хүрээнд маргааш  УИХ, Засгийн Газрын гишүүд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн удирдлагууд  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм байна. Мөн энэ үеэр сайн дураараа мод тарих иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин Нийслэлийн төвийн зургаан дүүргийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайд мод тариулж, дүүрэг бүрт мод суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.  Түүнчлэн мод тарих мэрэгжлийн зөвлөгөө өгөх сайн дурын идвэхитэн “ногоон элч”-үүд дүүрэг бүрт ажиллаж мод тарих, ургуулах тухай мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна. Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас мэдээлснээр нийслэлийн харъяа 47 агентлагийн мод тарих үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж зарим байгууллагууд Сонгинохайрхан дүүргийн Өлзийт хороолол орчим, Ногоон хэрэм төслийн зурваст мод тарих, гэр хороололд амьдардаг ажилтны хашаанд мод тарих зэргээр оролцоно гэдгээ мэдэгджээ.

Б.Галхүү
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан