Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Гурван хүнийг дайрч гэмтээсэн этгээдийг илрүүлжээ
Гэр бүлийн гурван хүнийг дайрч хүнд гэмтээгээд хэргийн газраас зугтсан этгээд автомашиныхаа эвдэрсэн эд ангийг сольж байгаад баригджээ. Энэ сарын 11-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг Эмээлтийн замд гэр бүлийн 3 хүнийг марк, дугаар тодорхой бус автомашин мөргөн хүнд гэмтээн зам тээврийн осол гарч, хэргийн газрыг орхин явсан гэмт хэрэг гарчээ. Хэргийг Цагдаагийн байгууллагын ажилтнууд шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Уг хэргийг аксент маркийн 3138 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 23 настай эрэгтэй Б гэгч нь жолоодож явахдаа үйлдсэн болох нь тогтоогдсон. Сэжигтэн үйлдсэн хэргийнхээ ул мөрийг баллах зорилгоор тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангиудыг сольж засварлаж, эвдэрсэн эд ангийг хаяхаар багажиндаа ачиж явсныг цагдаагийнхан илрүүлсэн байна. Зам тээврийн осол, хэрэг дээр их бага хэмжээгээр эд мөрийн баримт болох эд ангийн хэсэг үлддэг. Ямарч эд анги, детал дээр эдийн код гэж зүйл байдаг бөгөөд үндсэн тээврийн хэрэгслийн мэдээллийг агуулж байдаг байна. Энэхүү мэдээллийг ашиглан энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх чиглэлд дэвшилт гарч байгаа аж. Иймээс хэргийн газраас зугтсан этгээдийг хугацаа алдалгүй олж тогтоох боломжтой болсон гэдгийг цагдаагийнхан хэлж байна.
Зам тээврийн гэмт хэрэг, осол нь санамсар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, харин осол хэргийн газрыг орхин явсан, хүний амь нас, эрүүл мэндэд аюултай байдалд орхих нь санаатай гэмт хэргийн шинж чанарыг агуулж хуулиар хүлээлгэх хариуцлага хүндэрдэг аж. Иймд хөдөлгөөнд оролцож буй иргэд та бүхэн сахилга баттай, холбогдох эрх зүйн мэдлэгтэй, хүнлэг байж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Гэр бүлийн гурван хүнийг дайрч хүнд гэмтээгээд хэргийн газраас зугтсан этгээд автомашиныхаа эвдэрсэн эд ангийг сольж байгаад баригджээ. Энэ сарын 11-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг Эмээлтийн замд гэр бүлийн 3 хүнийг марк, дугаар тодорхой бус автомашин мөргөн хүнд гэмтээн зам тээврийн осол гарч, хэргийн газрыг орхин явсан гэмт хэрэг гарчээ. Хэргийг Цагдаагийн байгууллагын ажилтнууд шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Уг хэргийг аксент маркийн 3138 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 23 настай эрэгтэй Б гэгч нь жолоодож явахдаа үйлдсэн болох нь тогтоогдсон. Сэжигтэн үйлдсэн хэргийнхээ ул мөрийг баллах зорилгоор тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангиудыг сольж засварлаж, эвдэрсэн эд ангийг хаяхаар багажиндаа ачиж явсныг цагдаагийнхан илрүүлсэн байна. Зам тээврийн осол, хэрэг дээр их бага хэмжээгээр эд мөрийн баримт болох эд ангийн хэсэг үлддэг. Ямарч эд анги, детал дээр эдийн код гэж зүйл байдаг бөгөөд үндсэн тээврийн хэрэгслийн мэдээллийг агуулж байдаг байна. Энэхүү мэдээллийг ашиглан энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх чиглэлд дэвшилт гарч байгаа аж. Иймээс хэргийн газраас зугтсан этгээдийг хугацаа алдалгүй олж тогтоох боломжтой болсон гэдгийг цагдаагийнхан хэлж байна. Зам тээврийн гэмт хэрэг, осол нь санамсар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, харин осол хэргийн газрыг орхин явсан, хүний амь нас, эрүүл мэндэд аюултай байдалд орхих нь санаатай гэмт хэргийн шинж чанарыг агуулж хуулиар хүлээлгэх хариуцлага хүндэрдэг аж. Иймд хөдөлгөөнд оролцож буй иргэд та бүхэн сахилга баттай, холбогдох эрх зүйн мэдлэгтэй, хүнлэг байж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
0 Сэтгэгдэл
























