Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ШИНЭХЭН “БОИНГ-767” УДАХГҮЙ “ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДАЛД ГАЗАРДАНА
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ төрийн өмчит компанийн өөрийн гэсэн анхны шинэ “Боинг-767” онгоц өнөөдөр 10:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах юм. АНУ-ын Сиэтл хотод захиалгаар үйлдвэрлүүлсэн эл онгоцыг хүлээлгэн өгөх ёслолд оролцохоор Монголын талаас салбарын яам болон холбогдох байгууллага, хэвлэлийнхнээс бүрдсэн 30 гаруй төлөөлөгч явсан билээ. Тууз хайчлах ёслолд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан, ИНЕГ-ын дарга С.Буяндалай, “Боинг” компанийн Бизнес эрхэлсэн захирал Андре Муллан, тус компанийн “767” төслийн ерөнхий инженер Стефен Уэлсс нар оролцсон байна.
Будаг нь ханхалсан шинэхэн хөлгийн анхны багийн гишүүдэд онгоцны дарга Ж.Доржнамжим, багш нисгэгч Г.Мөнх-Очир, хоёрдугаар нисгэгч А.Энхжаргал, ахлах үйлчлэгч Д.Мөнх-Үйлс, үйлчлэгч Б.Үүрийнтуяа нар багтаж, “Боинг-767”-гоо Монголд авчрах хүндтэй үүрэг хүлээжээ. Зам тээврийн сайд А.Гансүх 2011 онд өмнөх Засгийн газрын дэд сайд байхаасаа эхлэн агаарын тээврийн бодлогыг гардан хариуцаж, улмаар УИХ-аар бодлогоо батлуулж, МИАТ-ийг Үндэсний агаарын тээвэрлэгч болгоод зогссонгүй, орчин үеийн аварга том хөлөгтэй болгосон нь энэ.
Shine ongotsni miin
Gansuh l ongotstoi bolgoj bgaamaa da ingej bitgii hydlaa zysardaach
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ төрийн өмчит компанийн өөрийн гэсэн анхны шинэ “Боинг-767” онгоц өнөөдөр 10:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах юм. АНУ-ын Сиэтл хотод захиалгаар үйлдвэрлүүлсэн эл онгоцыг хүлээлгэн өгөх ёслолд оролцохоор Монголын талаас салбарын яам болон холбогдох байгууллага, хэвлэлийнхнээс бүрдсэн 30 гаруй төлөөлөгч явсан билээ. Тууз хайчлах ёслолд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан, ИНЕГ-ын дарга С.Буяндалай, “Боинг” компанийн Бизнес эрхэлсэн захирал Андре Муллан, тус компанийн “767” төслийн ерөнхий инженер Стефен Уэлсс нар оролцсон байна. Будаг нь ханхалсан шинэхэн хөлгийн анхны багийн гишүүдэд онгоцны дарга Ж.Доржнамжим, багш нисгэгч Г.Мөнх-Очир, хоёрдугаар нисгэгч А.Энхжаргал, ахлах үйлчлэгч Д.Мөнх-Үйлс, үйлчлэгч Б.Үүрийнтуяа нар багтаж, “Боинг-767”-гоо Монголд авчрах хүндтэй үүрэг хүлээжээ. Зам тээврийн сайд А.Гансүх 2011 онд өмнөх Засгийн газрын дэд сайд байхаасаа эхлэн агаарын тээврийн бодлогыг гардан хариуцаж, улмаар УИХ-аар бодлогоо батлуулж, МИАТ-ийг Үндэсний агаарын тээвэрлэгч болгоод зогссонгүй, орчин үеийн аварга том хөлөгтэй болгосон нь энэ.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Zaagaa
Altan shar zam n ulzuute baig
2013.05.15
2013.05.15
2013.05.15
























