Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Өнөөдөр болох үйл явдлууд
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас "Гэр бүлийн үнэ цэнэ" үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг орон даяар зарласан. Тэгвэл энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд Улаанбаатар хотын бүсийн уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр 09:00 цагаас Хөгжим бүжгийн коллежийн 114 тоотод болох аж. Хэлэлцүүлгээр гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог вэ, тэрхүү үнэ цэнийг хэрхэн бий болгож, хадгалах ёстой юм зэрэг гэр бүлийн талаарх үнэт зүйлийг ярилцах юм байна.

Монгол Японы төвөөс өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, энгийн иргэдтэй ижил тэгш оролцоотой болгоход хамт олны тусламж, дэмжлэг хамгийн чухал нөлөөтэй байдаг. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг нийгмийн идэвхтэй гишүүн байлгахад анхаарах хэрэгтэй юм. Тэгвэл Монгол Японы төвөөс энэ тал дээр анхаарч, Япон орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байдал, тэдэнд үзүүлдэг тусламж, дэмжлэг зэргийг манай орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харьцуулан, санал солилцох уулзалт хийж, Сэргээн Засалт хөгжлийн Үндэсний Төвийн оюутан сурагчдад хичээлийн хэрэгсэл бэлэглэх юм байна. Энэхүү үйл ажиллагаа 13:00 цагт Сэргээн Засалт, Хөгжлийн Үндэсний төвд болох юм байна.

БОНХЯ-ны Хаан танхимд11 цагт мазаалайн видео уралдааны шагнал гардуулна. Мөн Мазаалайн амьдрах орчинд ажилласан талаар мэдээлэл өгөх юм байна.
Өнөөдөр  14:00 цагт Тусгаар тогтнолын ордны 3 давхарын танхимд Янжинлхам яруу найргийн наадмын сүүлийн шатны шалгаруулалт болно.

Өнөөдөр 14.30 цагт Баянгол дүүргийн ЗДТГ-ын байранд амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд Халамж үйлчилгээний төвөөс тусламж үзүүлнэ. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Халамж үйлчилгээний газрынхан оролцоно.

БОНХ-ийн сайд С.Оюун өнөөдөр нээлттэй ярилцлагатай. Нээлттэй ярилцлага 12.30 цагт Гадаад харилцааны яаманд эхэлнэ.

Өнөөдөр 09 цагт Чингис зочид буудалд багш нарын олон улсын хурал болно.

МҮОНРТ-ИЙН ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Соёл, спорт аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран хэрэгжүүлж буй “Be Mongolian” төслийн хүрээнд “Би Монгол” аяллын нэвтрүүлгийг хийж байгаа. “Би Монгол” аяллын нэвтрүүлэг “Дижитал” хамтлаг хамтран 2013 оны 6 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 1-ний хооронд Европын Холбооны Улсуудаар аялан тоглолт хийх гэж байгаа талаар сэтгүүлчдэд 11 цагаас мэдээлэл хийнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан