Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Увсын залуучууд өнөөдөр чуулганаа хийж байна

МЗХ-ны удирдлагууд хөдөө орон нутгийн залуучуудтайгаа уулзах, аймгийн залуучуудын чуулганыг хийх ажлаа Сүхбаатар аймгаас эхлүүлж, Сэлэнгэ аймгаар үргэлжлүүлсэн бол өчигдөрөөс эхлэн Увс аймагт ажиллаж эхэлсэн байна. Тэд энэ сарын 15-наас 17-ны хооронд Увс аймагт залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулах, Увсын залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдийг сонгох, аймгийн ИТХ дах “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг байгуулах, төр захиргааны байгууллагуудад залуучуудын зөвлөл байгуулах болон “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” аяныг өрнүүлэх гэнэ. Тэгвэл өчигдөр тус аймгийн ИТХ-аар “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг 21 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, Увс аймгийн Засаг Даргын зөвлөх, ИТХ-ын төлөөлөгч Т.Эрдэнэбатыг бүлгийн даргаар сонгосон байна. МЗХ нь хөдөө орон нутгийн залуучуудынхаа үзэл бодлыг сонсох, тэдний нийтлэг эрх ашиг, дуу хоолойг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс гарах хууль, тогтоол, шийдвэрүүдэд хүргэх, Монголын өсвөр үе, залуучуудын ирээдүйн төлөө бодлогын түвшинд хамтран ажиллах, түүнд залуучуудыг өөрсдийг нь татан оролцуулах зорилгын хүрээнд 21 аймагт “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг байгуулж байгаа гэнэ. Аймгийн залуучуудынхаа чуулга уулзалтанд оролцохоор Увсын бүх сумдаас төлөөлөл залуучууд ирсэн байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан